Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.
Уг ослыг цагдаагийн алба хаагчид шалгахад, осол гаргасан “Toyota Landcruiser-200” машиныг жолоодож явсан 29 настай эмэгтэй М гэгч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон бөгөөд тэрбээр цагдаад мэдүүлэхдээ “Тухайн өдөр найз залуу Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул жолоог шилжүүлж авсан” гэжээ.
Осол гаргасан автомашин нь зорчигч Б-ийн төрсөн ах Х-ийн нэр дээр бүртгэлтэй. Гэвч тус машины зөрчил, торгуулиуд бүгд дүүгийнх нь нэр дээр бүртгэгдсэн зөрчил байна. Түүнчлэн Б гэгч нь сүүлийн найман жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар дөрвөн удаа эрхээ хасуулжээ.
Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард согтуугаар машин жолоодож, эрхээ хасуулсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр эрүүл байсан ч автомашин жолоодох эрхгүй бөгөөд тухайн өдөр уг машинд явсан хоёр иргэний хэн нь ч замын хөдөлгөөн машин барьж оролцох эрхгүйгээр зорчиж явсан гэсэн үг юм.
Харин хохирогч хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал хүнд, гадаадад явж хөлөө тайруулахаар болсон гэх мэдээлэл өнөөдрөөс /2022.10.17/ цацагдаж эхэлсэн.
Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын тухай ар гэрийнхэнтэй нь холбогдож тодруулахад, нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа, эмчлүүлж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Харин ГССҮТ-ийн эх сурвалжтай холбогдоход “Анх хүлээж авсан үеийг бодвол амин үзүүлэлтүүд сайжирсан. Хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал дээрдсэн. Анхны оношоор аарцаг болон дунд чөмөгний яс, зөөлөн эдэд гэмтэл учирсан. Хохирогч Э өвчтөний тухайд ясны бяцрал ихтэй хэдий ч хэвлэлүүдэд мэдээлж байгаа шиг хөл тайрах хэмжээнд хүрээгүй. Бусад нарийн мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй байна” гэсэн юм.
Бидэнд ирүүлсэн зарим мэдээллээр, осол гаргасан жолооч М нь томоохон хувийн эмнэлэгт ажилладаг бөгөөд хохирогч хүүхдүүдийг тухайн эмнэлэгт эмчлүүлэх санал гаргаад байгаа аж.
Сонирхуулахад, дээрх эмэгтэйн найз залуу гэгдэх Б нь Монгол шуудан банк, Үндэсний аудитын газар, Монгол Улсын Хөгжлийн банк, “Эрдэнэс таван толгой” ХК-д тус тус ажиллаж байгаад хувийн сахилга, хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 25 )
Нөхөртэй хүн эхнэртэй хүнтэй найзлахаар нууц амраг болдоггүй юм уу? найз залуу гээшш.. Цаанаас нь бүх юмыг нь зөөллөөд л мэдээлээд байх юм. Мөнгө аргагүй хүчтэй, мөнгө цагаан нүд улаан юм аа..
Adilhan huutei hernee Bloombergeer od bolgood efirtei tsetseg bambaruushaasaa awmaar baina
Shaal hudlaa hiimel hiiswer huuhduud muruuruu ch uiliin uree edlej chadahgui hund gai teeg bolood nofshnuud hohirogch huuhduud ni ch hiiswer unen yum bnuu
IIMERHUU MANGAR HUDUUNII HOG SHAARNUUD ZUNDUU BNAA,
Айсаар л осол гарчээ их л том хаалгатай хүүхэн юм хэвлэлүүд таг
Замын цагдаагийнхан согтуу жолооч нараа толгойг нь илээд давраагаад бай . Үнэмлэхгүй жолоо барьж байгаа хүн шалгавал хэдэн зуугаараа л явж байгаа даа. Дүрэмээ мэддэг биелүүлдэг жолооч цөөхөн дөөө..
Nomer ni bas hudlaa nomer yum bishuu
Huuhdiin amidralaar toglochihson bnashdee shuuhees nasaar ni harj handahaar shiidver gargah heregtei hairan ohin setgel emterch bnaaaaa
Zavaan yum
Шүдний эмч Маралмаа гэдэг хүүхэн гэсэн
Сэжиг хүрмэээр мал бна даа
Үхэж далдраасай иим т1 мал
Ёстой пзда гэж энэ гиичииг хэлнэ
Дарвалзсан т1 мал хүүхэдииг насан туршийн эмгэгтэй болгочлоо,далжигнасан мал,юугаарч нөхөшгүй эрүүл мэнд шүү дээ,
иймэрхүү даварсан том машин унасан новшнууд олон байгаа шүү шууд эрхийг нь бүх насаар нас новшнуудыг
тэтгэврийн би хашгарч ухмээр санагдаж байна шуу. энэ улс орон чинь хун амьдрахын арга алга
Заваан бэртэгчингүүд \n
Эр, эмгүй жолооны курс төгсөхгүй юугаа хийж байсийн?! Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй!!! Жолоодох эрхгүй хүн жолооны ард суух, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудал дээр хуулийн хариуцлагыг нэн даруй чангатгах шаардлагатай!!!
Монгол улсын өнөөгийн дүр төрх архичин гэмт хэрэгтэн
12хон настай охин хүүхдийн аарцаг,дунд чөмөгний ясанд бяцрал ихтэй. Ирээдүй нь тун бүрхэг болж байгаа юм даа. Гайтай хөөтэй ,аагаа багтааж ядсан архичин хог шаарууд
gaitai har lalriig shorond n hiigeche
Гайтай юмнууд. Газрын гай, лалрын лайнууд. Амьдрал нь архи дарсанд живсэн гайнууд л юм байна ш дээ. Мөрөөрөө архиндаа живж дуусахад яана аа. Хайран ч хүүхдүүд.
Arai l duitselgui hudal bichih yumaa odoo tsagt 2 l 2laa erhgui baij land unchihaad tansaglaj yavahuu tegeed bitgii hun unemshiheergui yum yrij bicheech
Гайтай хар *** пяздаа