Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Д.Бауыржаны гаргасан осолд хэрэг үүсгэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдөр Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан гэх мэдээлэл байна.

Тэрбээр аймгийн төвөөс Толбо сум явах замдаа өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн автомашинаар зорчиж, явах үедээ осолджээ.

Энэ хэргийг тус аймгийн замын цагдаагийн газарт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг албаныхан өгч байгаа юм.

Харин Д.Бауыржаны зүгээс “Би согтуу байгаагүй, ослоос үүдэж гэмтэж бэртсэн зүйл байхгүй” гэдэг тайлбарыг хэвлэлд өгсөн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.74.125) 2022 оны 10 сарын 18

HEREG UUSGEH BISH SHUUD ZAILUULADAGGUI YUMUU,DARAA NI HEREG UUSGENE BIZ,

0  |  0
нэгж(192.82.78.198) 2022 оны 10 сарын 18

баянөлгийхөн барцад ихтэй байна. нөгөө эрүүл мэндийн даатгалыг хуу цөлмөсөн бейсен билүү баасан билүү тэр нөхрийн хэрэг юу болсон бэ?

1  |  0
Top