Ч.Маралмааг шүүх хурал ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 12

Өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөж зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёрдахь удаагаа хойшиллоо.

Өмнөх шүүх хурал буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-нд товлогдсон хурлын үеэр яллагдагч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсанаар шүүх хурлыг хойшлуулж хоёрдугаар сарын 10-ны 11.00 цагт товлоод байсан юм. 

Гэвч товлосон өдөр Ч.Маралмаагийн шинэ өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.182.187) 2025 оны 03 сарын 13

Сурталчилгаа сайн явагдлаа, ирэх сонгуульд үзхэд гарна дөө

1  |  0
Зочин(202.126.90.35) 2025 оны 03 сарын 13

Энэ хүүхэн дийлдэхгүй ээ, дийлье ч гэж хүчлэхгүй байх шиг, сүүлдээ бүр Маралмаагийн сурталчилгаа болоод дуусч байх шиг

2  |  0
Зочин(66.181.161.214) 2025 оны 03 сарын 13

Мөнгөтэй чадалтай хүмүүсийн пи ар, реклам юмуу хаашаа юм. Манай хуулийнхан тасралтгүй ингэж рекламдсаар Жастын Батхүү гэдэг үндэстний браньд төрүүлсэн юм шүү дээ. Нэг ёсондоо үндэстний бахархал. Одоо эмэгтэйчүүд мөчөөрхөж, цахиур хагалахаар улайрч байх шиг байна. Тэр нь гавьяат Баясгалан байх уу, энэ хүүхэн байх уу гэдгийг цагаан сарын барилдааны таавар шиг л хүлээж дээ.

2  |  0
(73.37.56.46) 2025 оны 03 сарын 13

Naad gichii chini yavalddag zaluugaa hamgaalj uurtuu hereg uursen. Uuruu ar ni tuuz bolohoor.

1  |  0
рах(64.119.24.226) 2025 оны 03 сарын 13

монголын шүүх баларан сөнөх болтугай!!!!!!

3  |  0
Чингисийн Маралмаа(64.119.17.227) 2025 оны 03 сарын 13

Энэ шар хүүхэн эцэгтэйгээ усны дусал шиг адилхан юм. Аав нь цагдаагийн хурандаа байсан болохоор охиноо юу гэж хэрэгт оруулах вэ дээ? Хохирогч нар нь бүгд гомдолгүй гэсэн. Хэрэг нь хэрэгсэхгүй болно гэдгийг Ванга шиг шууд хэлчихье, манай шүүхийн бодит царай ийм юм чинь.

3  |  0
Close menu