Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн Ч.Маралмаагийн шүүх хурлын хураангуйг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын бэлтгэснээр хүргэж байна.
Прокуророос яллагдагч Маралмааг ... өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 6, “Nissan Quashqai” маркийн 1, нийт 7 тээврийн хэрэгслийг мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай С, Э нарыг мөргөж, С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгчид нийт 82.273.940 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой байдаг. Прокурорын гаргасан санал үндэслэлтэй тул шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн.
Шүүхээс яллагдагч Маралмаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ охинийг одоо ноцохоо больмоор юмаа!!!ямар санаатай осол хийчихсэн биш!!!шалгадаг газар нь шалгаж арга хэмжээ авах нь тодорхой!!!хэвлэл мэдээллээр олон юм худлаа үнэн цацдагаа боль!!!
solongo geel zondoo uslere yarila solongo emegtei abagi bsihuu yumuu
mongol kino nertei solongo bas reekt shorongin atman aldarjaba shuu genuu.