Энэ сарын 2-нд Дулааны Цахилгаан Станц-3 дээр гарсан ослын улмаас эвдэрсэн генераторыг солих шинэ генераторыг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэхээс татгалзсан гэх мэдээлэл Монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков: Юуны өмнө ослын улмаас амиа алдсан монгол инженерийн ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. Хүний алтан амь үрэгдсэн нь үнэхээр их харамсалтай.
Харин ОХУ-аас Монгол Улсад эвдэрсэн генераторыг солих шинэ генератор өгөхөөс татгалзсан гэх мэдээлэл худлаа.
Харин ч эсрэгээрээ. Осол гарсны маргааш ОХУ-ын эрчим хүчний салбарт тэргүүлэгч «Уралын турбины үйлдвэр» компанийн удирдлагууд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх саналыг Монголын талд тавьсан. Тодруулбал, ослын улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй арилгах зорилгоор «Уралын турбины үйлдвэр» ХК-иас өмнө нь хийж гүйцэтгэсэн техникийн бүтээн байгуулалтын ажилд тулгуурлан «ДЦС-3»-ыг түргэн, бүрэн сэргээн засварлах арга замыг тодорхойлохоор «ДЦС-3»-д техникийн мэргэжилтнүүдийг яаралтай илгээхэд бэлэн байна гэсэн ба ДЦС-3-ын эвдэрсэн турбин агрегатыг солих иж бүрдэл нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бэлэн байгаа бөгөөд хамгийн богино хугацаанд Монгол Улсад нийлүүлж, угсарч, ашиглалтад оруулах боломжтой гэсэн байна. Гагцхүү монгол нөхдийн зөвшөөрөл л хэрэгтэй гэлээ.
Сэтгэгдэл ( 13 )
Sain l bn shdee
эргүүтсэн толгойтнууд хямдыг нь бодож 2жилийн өмнө хятдаас генератор авч тавиад нөгөөх нь дэлбэрсэн ажээ.
Эхлээд генераторыг шатаасан гэмтнийг олж тогтоо, хариуцлага хүлээлгэ.
тэр балай цэнгүүнмгэж балайгаас болоод бга уих хөөгөөд тэгэнд санал тавиад бга бол хурдан шийдээч үмхий амьсгаанууд сандал ширээтэй зууралдахд
ОХУ- с түүнийг нь яаралтай аваач ээ. юугаа хүлээгэд бга юм бэ ? бид хөлдмөөргүй бна. ДУРАКУУД АА....
DAHIAD CH HED HED DELBEREH BIZDEE...OROST TER N URGELJ L BELEN BGAA....
Бас өр биз.
Бэлэн байсан гэнэ өөрөсдөө зориуд дэлбэлчихээд солих гээд,дараа н бөөн мөнгө нэхнэ оросуудын ганц чаддаг юм ...
Оросууд нийлүүлье сольж засварлаж өгье гэсэн байна. Дорой тархитай монгол нөхөд шуурхай зөвшөөрөх хэрэгтэй, монгол нөхөд өөрсдөө чадахгүй дахиад ч амиа алдаж мэднэ, оросуудаар хийлгээд ав. Золигнууд
Оросууд зориуд дэлбэлсээн. Эсвэл зориуд имй доголтой зүйл хийсэн. Дөнгөж 3 жилийн өмнө л ашиглалтанд өгсөн генератор яагаад дэлбэрдэг пм бээ. Баталгаат хугацаа нь л гэхэд дор хаяж 5 жил байх ёстой ш тээ
Яандаа бид !!!!
өвлийн ачаалалаас өмнө хэрэгтэй, хэрэггүй ач холбогдол бага мега гээд байгаа төслүүдээ болиод солиулах хэрэгтэй, хот хөлдвөл түүнээс яасан ийсэн юм болно доо
бөөн мөнгө тэр нь хаана байнаа