ШҮҮХ: “Жаст” Ш.Батхүү, “Алтжин” Г.Алтан нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”  Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. "Жаст групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарыг АТГ-аас “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Уг хэрэгт холбогдуулан Ш.Батхүүгээс гадна “Алтжин" группийн захирал  Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг шалгаж байгаа.

  • Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст" Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, Алтжин" группийн захирал  Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн  нар  оролцохоор ирээд байгаа бол бусад хариуцагч нарыг өмгөөлөгч нар төлөөлөн оролцож байна.  

Хэлэлцүүлгээс гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын товыг гаргах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top