Ерөнхийлөгч Х.Баттулга хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг өнөөдөр /2019.03.12/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга баг тамирчдад баяр хүргээд

“…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүтгэлийн үр дүн. 3х3 сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг багийн спортоор амжилт гаргаж, түүнийгээ бататгаж байгаа нь бахдам амжилт. Өнгөрсөн жил уулзахдаа та бүхний амжилтыг баталгаажуулахын тулд мөсөн ордонтой болгох асуудалд анхаарна гэж хэлснийг санаж байгаа байх. Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдаж байгаа. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Мөн энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм.

Цааш, цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тйимээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална.  Салбарын яам нь тусалж, дэмжих байх.

Мөн танай хоккейн багийнхан байнгын биш шигшээ гэж нэрлэгддэг байх. Тогтмол амжилт гаргахад байнгын шигшээ баггүй байх нь сөрөг нөлөөтэй. Яваа, яваандаа олимпийн таван төрөл гэдэг шиг шигшээ баг үүсч, ордон төлөвлөгөөний дагуу баригдах болтугай” гэж хүслээ.


Энэхүү битүү ордны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэдний өгсөн мэдээллээр тус ордон “Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах бөгөөд ирэх сараас газар шорооны ажлаа хийж эхлэхээр болжээ. Энэхүү ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12,7 мянган м.кв талбайтай байх юм байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж байна.

Мөн уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Та бүхнийг ийм өндөр амжилт гаргасанд Монголынхоо спортын салбарын нэрийн өмнөөс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн энэ том айлын өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гарч байгаа санал, санаачилга, ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

OTGO5675-1

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsoojoo(202.126.89.84) 2019 оны 03 сарын 12

Taiwan arabiig diildegvi bailaa .az bolj ter 2 ni deeshee uur sn baguud ordog temtseend ordog bolson.ene tsemtseenig golood orohooch bsn.onigootoi yum bolij vz hocye medehgvi hvmvvst bol aimar lag bolj haragdaj bga shv de.anduur ch neg udaa uur temtseen orson mngl tegsen kazkastand 40-1 hojogdoj onigoo bolsn.deed divzond oruul yg l ingej hojogdno .hocye medehgvi hvmvvsig huurahaa bolij vz eswel deeshee sn baguudtai togloj sajir .

0  |  0
ХУД-ийн тамирчин (103.229.120.90) 2019 оны 03 сарын 12

ККК ЗАГДЖАВ ЮУ ХИЙЖ БАЙГААН ЭНД? АРАЙ БАС ХОККЕЙН СПОРТЫН МАСТЕР БОЛЧИХСОН ЮМ БИШ БИЗ? ХАН-УУЛД БАЙХАД ЯАЖ Ч ЯВААД ЮМ БҮҮ МЭД ВОЛЕЙБОЛЫН СПОРТЫН МАСТЕР ГЭЧИХСЭН ТАЛБАЙ ДЭЭР ОРИЛЖ ЧАРЛАХЫН МАСТЕР СУРГУУЛИЙГ ХАРИН Ч НЭГ ҮЗҮҮЛЖ БАЙСАН ККК. ХЭРЭВ ХОККЕЙН МАСТЕР БОЛСОН БОЛ ЭНЭ ХҮНД НЭГМӨСӨН БҮХ СПОРТЫН МАСТЕРЫГ ГАВЪЯАТТАЙ НЬ ӨГВӨЛ ТААРНА ККК

0  |  0
Top