Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Талийгаач дөрөв хоногийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын 8-нд хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан болохыг эх сурвалжууд баталж байна.
Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн залууг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа аж.
Монгол Улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Болсон явдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Өнөөдөр талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой зүйл. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
Үүнээс гадна хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор талийгаачийн цогцсыг хэзээ эх оронд нь авч ирэх тухай мэдээлэл тодорхойгүй байгаа талаар хэллээ. Болсон явдлын талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 8 )
Osmani vldegdel tvvhend hamgiin hargis hvmvvs shvv dee
турк сургуулиудыг туркийн засгийн газрын мэдэлд өгөөч ээ.анх 2 улсын засгийн газрын хэлэлцээгээр байгуулагдсан болохоор нь манайхан дэмжээд газар олгоод,хямдхан хичээлийн байр өгч байсан.одоо хэн нь мэдэгдэхгуй хумуусийн гарт орсон .Засгийн газар анхааралдаа авах цаг болжээ.

haltar turkuud bol hvn bish shuu mongolchuudaa...
Hari gazriin er bol alt gej boddog, yos zanshlaa ulandaa gishgesnii hariu ni gemeer yum uu, emgeneltei
Mongoljingoo busguichuud mine dee. Saihan eh orondoo eejiin ajlaa hiigeed suutsgaaj baiya l daa. Haa baisan Yapon Solongos Turk buur hetreed Irand hurtel manai huuhnuud yavchih yum. Bitgii teg l dee.
Казак хүүхэн байсан