Ажлын байрны бэлгийн дарамт байдаггүй гэж ажил олгогч эзэд эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Хөдөлмөрийн тухай хуулийг түүхэндээ 7 дахь удаагаа шинэчлэн найруулж батлахаар их хурал зэхээд байна. Ажилтан, ажил олгогч, төр гэсэн гурван талын харилцааг сайтар зохицуулж тал бүрийн эрх ашгийг тэнцүүлнэ гэж ярьж байгаа. Ажил олгогчдын зүгээс хууль санаачлагчидтай санал нийлэхгүй байгаа 7 асуудал бий гэж тоочиж байна. Үүний дунд ажлын байрны бэлгийн дарамтыг тусгасан заалтуудыг бүхэлд хасах байр сууриндаа хатуу зогсож байна. Тус хуулийн 7 болон 8 дугаар зүйлд энэ тухай заасан байна. Тодруулбал, 8 дугаар зүйлийн 2 дох заалтад  “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ.  Наймдугаар зүйл нь бүхэлдээ ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох тухай заалтуудыг тусгасан. Хууль санаачлагчдын зүгээс ХЭҮК-ийн УИХ-д хүргүүлдэг зөвлөмжийн дагуу  ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг түүхэндээ анх удаа  “Хөдөлмөрийн тухай хууль”-д багтаасан юм.   Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан зөвлөмжид хүний эрх, хөдөлмөр эрхлэхэд хамгийн ихээр зөрчигдөж байна гэж дүгнэлт гаргасан.  Ажлын байрны дарамт олон төрлөөр бугшмал байна гэж дүгнэсэн. Тус дүгнэлтэд ажлын байрны бэлгийн дарамт багтаж байсан.  Тиймээс ч Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн батлах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлдэг.

Ж.Бямбадорж: Ажлын байрны дарамтыг хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой

ХЭҮК-ын албан ёсны байр суурийг ВИДЕО хэсгээс үзнэ үү

Тэгвэл “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” –нд ХЭҮК-ын байр буруутгах үндэслэл бий гэж байр сууриа хамгаалж байна. Олон улсын хөдөлмөрийн тухай хуулийг судлахад ажлын байрны бэлгийн дарамтыг тусгайлан оруулдаг жишиг огт байхгүй. Энэ тухай заалтыг хүний эрхийн болоод жендэрийн тэгш байдлын тухай хуулиндаа тусгадаг. Хөдөлмөрийн тухай хуулинд тусгах нь  мунхаглал болно гэж үзэж байна. Цаашлаад ажлын байрны бэлгийн дарамт “Хөдөлмөрийн тухай хууль”-д тусдаа заалт багтахаар ноцтой түвшинд хүрээгүй гэж дүгнэж байна.

 Х.Ганбаатар:  Эмэгтэйчүүд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг гэж ойлгогдоод байна

МАОЭНХ-ны ерөнхийлөгчийн албан ёсны байр суурийг ВИДЕО хэсгээс үзнэ үү

Ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл гурав ”Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчлэлд санал нэгдэж чадахгүй байна. Ажил олгогчдын нэгдсэн холбоо 7 асуудалд МҮЭХ-г найр тавих ёстой гэж шаардаж байгаа. Харин үйлдвэрчний эвлэл түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top