“Найруулга” хөгжмийн тоглолт тайзнаа дахин амилна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гуравдугаар сарын 25, 26-нд шавь нарынхаа хамт шинэ уран бүтээлийн “Найруулга-2019” тоглолтоо сонсогч олондоо өргөн барих гэж байна.

Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн 2017 он хүртэл уламжлал болгон тасралтгүй 10 жил үргэлжилсэн ч хэсэг хугацаанд завсардаад байсан юм. Энэ удаагийн "Найруулга 2019" тоглолтоороо Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмийн бүтээлийг бүрэн эхээр нь тоглохоор болсон гэнэ.

Тоглолт Улсын филармонийн концертын танхимд болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top