Ардчилсан нам /АН/-ын удирдлагууд ардчиллын үнэт зүйлийг хамгаалах үүднээс 2019.04.04-нд АН-ын Онц Их хурлыг зарлах болсноо зарласан билээ. УИХ дахь АН-ын бүлгээс Онц Их хурлыг дэмжиж, оролцоно гэдгээ өнөөдөр /2019.03.27/ мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өчигдөр /2019.03.26/ УИХ-д Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төслийг эсэргүүцэн чуулганы хуралдааныг орхин гарсан юм. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлахдаа “Өнөөдрийн үйл явц Үндсэн хуулийн халдашгүй байдал руу халдаж байгаа тул хүлээж авах боломжгүй” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Монгол Улс 30 жил ардчиллын замаар замнахдаа алдсан зүйл байгаа ч эрх чөлөө, улс орны эдийн засгийн хөгжлийг чөлөөт зах зээлээр хангах чиглэлд олсон амжилт их бий. Харамсалтай нь ардчилсан Үндсэн хуулийг хангаж ажиллах ёстой төрийн бүх институц Үндсэн хуульд харш үйлдэл хийж, цаг үеийн зарим зөрчил дээр дөрөөлж Үндсэн хуульд гар хүрэх гэж байгааг байж болохгүй зүйл гэж харж байна.
Үндсэн хуульд шүүх, прокурорыг хэрхэн томилохыг тодорхой заасан байдаг. Эдгээр байгууллага хараат бус ажиллах хуультай. Хэрэв энэ хууль батлагдах юм бол ардчилсан Үндсэн хууль зөрчигдөж, ардчиллын баталгаа алдагдах нь ойлгомжтой болж байна. Монгол Улс дарангуйллын хэлбэр рүү шилжих эхний алхам болж байна.
Үнэхээр ардиллыг хамгаалах эцсийн тулгуур нь АН. Ардчиллыг устгах үйл явцыг хуулийн өөрчлөлтөөр хийж болохгүй. Ардчилсан улс байх уу, дарангуйллаар явах уу гэдгээ ард түмэн шийдэх эрхтэй. Үүнийг хэн нэгэн улстөрч өөрийнхөө эрх ашгийн төлөө өөрчилж болохгүй. Дэлхийн түүх дарангуйлагчийг яг ингэж тодруулсан байдаг.
Өнөөдөр улстөрчид 1937 он Монголд давтагдах ёсгүй гэж байгаа ч өөрийнхөө үйлдлээр хийж байна. Монголын төр ийм байх ёсгүй. Үнэхээр УИХ-ын дарга, УИХ-тайгаа барьцаалагдсан байдалд орох юм бол Монголд төрийн эрх барих дээд байгууллага байхгүй болно. Ингэж барьцаалагдсан, үг хэлэх эрхээ хасуулсан УИХ цаашдаа хэвийн ажиллах боломжгүй болж байна. Тиймээс УИХ-ыг тараах нь зүйтэй гэдэг байр суурь зөв гэдэг нь нотлогдож байна.
УИХ-ын сүүлийн үеийн үйл ажиллагаа шүүхийн үйл ажиллагаа болсон. Эцэстээ шүүхийг шүүдэг боллоо. Үндсэн хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг яллах хориотой байдаг. Энэ үйлдлийг Засгийн газар хийж байна. УИХ-ын дарга нь ҮАБЗ-д очиж энэ асуудалд УИХ-ыг хөтлөн оруулж байгаад харамсаж байна. УИХ бие даасан интитуц. Тиймээс УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй.
УИХ шийдвэрээ бие дааж гаргах ёстой. ҮАБЗ-ийн бүтцийг бид эргэн харах хэрэгтэй. Гүйцэтгэх байгууллага ҮАБЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг дэлхий нийтийн жишгийг харах хэрэгтэй.
Өнөөдрийн УИХ-ын гишүүдийг би өрөвдөж байна. Зарим нь гэмт хэрэгт холбогдсон, хардагдсан, мөрдөгдөж байгаа. Гэхдээ амин хувиа хичээдэг цаг биш. Ардчилсан Монгол Улсыг ардчилсан Үндсэн хуультай нь авч явах үүрэг бидэнд оногддог. Үүнийг ойлгохгүй зөвхөн кнопчид болон хувирах юм бол бид дарангуйллын машиныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тиймээс АН-ын бүлэг хууль зөрчсөн хэлэлцүүлгийг зогсоохыг шаардаж байна.
С.Зориг бол ардчиллын эцэг мөн. Бид энэ хэргийг илрээсэй гэж 20 жил хүлээж байна. АН С.Зоригийн хэргийг илрүүлэхгүй байх хүсэл огт байхгүй. Харин 20 жилийн дараа энэ хэрэгт хэн оролцож, хааш нь хөтөлж байгааг дүгнэх цаг болсон.
Эрүүдэн шүүсэн бичлэгээ олон нийтэд ил болго. 20 жилийн турш С.Зоригийн хэргээр олон хүн хэлмэгдсэн. Харин энэ хугацаанд Ц.Нямдорж гэдэг хүн олон удаа сайд хийсэн. АН үүнд ямар ч буруугүй. 20 жилийн дараа энэ хэрэг захиалагч нь тодорхойгүй, гэмтэн нь тодорхойгүй, гэрч нь тодорхойгүй болж замхарлаа. Ц.Нямдорж 20 жилийнхээ ажлын тайланг тавих хэрэгтэй. Үгүй бол энэ хэргээр далимдуулж АН-ыг муулах эрх байхгүй” хэмээсэн юм.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тус бүлээс гаргасан мэдэгдлийг танилцуулсан юм.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд нь дараах үндэслэлүүдээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж байна.
1. Дээрх хуулиудад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан” гэдэг заалтаар үндэслэл болгож Шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь дээрх албан тушаалтнууд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, түүний албан тушаалтны хууль бус даалгавар биелүүлэх, эсвэл биелүүлбэл тус байгууллага, албан тушаалтны зөвлөмжөөр ажилгүй болох, хараат бус байдал алдагдах, илтэд нөлөөлөх бүрэн боломжтой болно. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй.
2. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулахдаа “…Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол” гэх заалт нэмж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг ӨӨРИЙН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭД ХАДГАЛЖ ШИЙДВЭРЛЭНЭ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах онцгой бүрэн эрхэд халдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа тул хуулийн төслүүдийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ
Сэтгэгдэл ( 17 )
gemt heregten erdenebat medegdel hiisen shig cholootei yavaad bn
20 он ойрхон боллоо урвагчдаа бүлэггүй болчихоод ха ха
Та нарт ичих булчирхай даанч алга 20 он ойрхон болж байгаа шүүү
Энэ хуулийг эсэргүүцсэн, эрүүдэн шүүлтийг явуулсан хүмүүс Зоригийн хэргийн захиарагч гэдгээ илчиллээ.
Өмхий луухаанаа. Эцсийн шийдвэрийн УИХ гаргах тул ямарч зөрчил байхгүй. Та нар л болсон хойно Шүүхийн хараат бус байдалд санаа зомсон байх. Элбэгдорж өмнө Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор хоччччччёрыг дарамталсаар өргөдлиййг өөгүүлж өөрийг Мафийн бүлгээс оронд нь тавих замаар Шүүх, Прокуорын хараат бус байдлыг булшилснаас болж наад эрүүдэн шүүлж, ярга чинь гарсан. Одоот тэднийг нь өөрчлөх гэхээр чиний хулгай илэрчихгээд сүйд болоод байна уу. Тийм ш дээ. АН-ынхан чамайг мэднэ. Бигий ингэж жүжиглэ. Яагаад АН-ын удирдлагыг луухаан, данжаадууд эзлээд авчихваа.
Энэ хүнийг харахаар дургүй хүрэх юм чи хариуцлага хүлээх ёстой хүний нэг мөнөөс мөн төр төмөр нүүрээ одоо л гаргах хэрэгтэй болжээ эрдэнэбатаа чамаас 1000 дахин сайн хүмүүс ардчилсан намд олон байгаа шүү ан ын онц их хуралаар эрдэнэ энэ 2 ыг намын удирдлагаас холдуулахыг хүснэ
ОДОО ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ УЛАМ ТОДООР ХАРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ. МАНАН-ГИЙН ҮЛДЭГДЛҮҮД ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭГЧЭЭР ЭНЭ ТЭНД ХУРАЛ ХИЙЖ САНДАРЦГААЖ БАЙГААГ БОДОХООР ЗӨВ ХУУЛЬ ОРУУЛЖ БАТАЛЛАА.ХАРИН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧУУДЫН ГЭР БҮЛЭЭР НЬ ОРОЛДОЖ ТЭДНИЙ ГЭСЭН ЮМ БҮХЭНРҮҮ БААС ШЭЭСЭЭ ЦАЦАЖ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ХАЖУУГААС НЬ ХОЛДОН ДӨЛЖ ХҮМҮҮСТ ИЛЧИЛЖ ЭХ ОРНОО ИДЭГСЭД УРВАГЧДЫН ГЭР БҮЛ ГЭЖ ЗАРЛАН ХӨӨХ ЦАГ БОЛЛОО. АРД ТҮМЭН МИНЬ МАШИН УНААН ДЭЭР НЬ БААС АСГА.ТЭДНИЙ КОМПАНЬД АЖИЛЛАДАГ БОЛ ДАРИУХАН АЖЛААС ГАРЦГААЖ УРВАГЧИДЫГ БҮҮ ӨӨГШҮҮЛ.БИДНИЙ МӨНГӨӨР БИДНИЙ ХӨЛС ХҮЧИЙГ СОРЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.ТЭМЦ
ОДОО ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГ НЬ УЛАМ ТОДООР ХАРАГДАЖ ЭХЭЛЛЭЭ. МАНАН-ГИЙН ҮЛДЭГДЛҮҮД ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭГЧЭЭР ЭНЭ ТЭНД ХУРАЛ ХИЙЖ САНДАРЦГААЖ БАЙГААГ БОДОХООР ЗӨВ ХУУЛЬ ОРУУЛЖ БАТАЛЛАА.ХАРИН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧУУДЫН ГЭР БҮЛЭЭР НЬ ОРОЛДОЖ ТЭДНИЙ ГЭСЭН ЮМ БҮХЭНРҮҮ БААС ШЭЭСЭЭ ЦАЦАЖ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ХАЖУУГААС НЬ ХОЛДОН ДӨЛЖ ХҮМҮҮСТ ИЛЧИЛЖ ЭХ ОРНОО ИДЭГСЭД УРВАГЧДЫН ГЭР БҮЛ ГЭЖ ЗАРЛАН ХӨӨХ ЦАГ БОЛЛОО. АРД ТҮМЭН МИНЬ МАШИН УНААН ДЭЭР НЬ БААС АСГА.ТЭДНИЙ КОМПАНЬД АЖИЛЛАДАГ БОЛ ДАРИУХАН АЖЛААС ГАРЦГААЖ УРВАГЧИДЫГ БҮҮ ӨӨГШҮҮЛ.БИДНИЙ МӨНГӨӨР БИДНИЙ ХӨЛС ХҮЧИЙГ СОРЖ БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.ТЭМЦ
Эрдэнэ Эрдэнэбат 2 АН н нэр хүндийг уландаа гишгэж ханахгүй юм даа
Hutsdag hochnogo ve chi bol eh ornoosoo urvagch
Одоо та нарт итгэхгуй ээ
Энэ одоо шүгэл царайлчихаад тэр баараа удирдаад сууж байвал таарна, буруу номтнуудыг хамгаалдаг шүгэл өөрөө тэндээс нь хүртчихээд яах ч аргагүй өмгөөлсөн болоод сууж байдаг, наад данхайсан юмаасаа тэр эрдэнэтэй цуг салаач ээ энэ АН-ынхан
Ochij ochij chi uunig yarih erkhgui.
Новшийн шүгэл минь зайл
za boli mafiinhaniig omgoolj buigaac zailahgui oorcdoo ter mafiinhaa gar bolcon ernebat erdene geh met humuuc Mongoltorooc zailval taarna
МАНАН
ene namd odoogiin tor zasag ymar ajil hiij baigaag sain medeh bailgui de harin elbegeegiin ued yaj humuusiig helmegduulj baylgiig mini hedhen hulgaichuud bulaaj abch baisniig eruul uhaantai humuus medeh bailgui hucheer hurald suudgui um bol ene hural estoi tuuhend baigaagui shudrga bus hural bolnoo