АН бүлэг | Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 25

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар 2024.11.22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан. Үндсэн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсад болж бүтэхгүй байгаа олон асуудлын үндсэн том шалтгааныг улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Намуудын ил, далд санхүүжилт, дотоодод нь ардчилал алга. Намуудад авлига маш их байна. Энэ бүгдийг залруулах үндсэн аргыг Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж үзсэн. Гэтэл жилийн дараа уг хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг дээр бүлгийн олонх гишүүд хойшлуулахыг дэмжээгүй. Бүлгийн гишүүд бид хуулийн дор амьдрах ёстой болохоос хуулийг өөрсдөдөө зориулж тааруулж амьдрах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ыг бүлэг дэмжсэнгүй" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(59.153.112.248) 2024 оны 11 сарын 27

ГӨЛӨГ ЗАЙЛАА ХУУЛЬ 1 1 ҮЙЛЧИЛНЭ

0  |  0
Ганаа(59.153.112.248) 2024 оны 11 сарын 27

Гөлөг зайлаарай хуулийг өөрчилж чадахгүй шүү.

0  |  0
Top