МАН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

УИХ дахь МАН-ын хуралдаан Төрийн ордонд болж байна.

МАН-ын бүлгээр дөрвөн асуудал хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэж байгаа юм. Мөн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэх, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүлгийн байр суурийг нэгтгэж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг тун удахгүй тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэх зар тараагаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top