УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр /2019.09.26/ болсон ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй даваа гараг хүртэл завсарлалаа.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Харин АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн хориг, ээлжит бус сонгууль, Ард нийтийн санал асуулгаар зөвшилцөх тухай санал ирүүлсэн тул ийнхүү даваа гараг хүртэл хойшлуулсан байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Учир нь, гишүүд тойрогтоо ажиллаад завгүй байсан юм. Харин өнөөдөр гишүүдийн ирц бүрдэж, ийнхүү бүлгийн ээлжит бус хуралдаан болсон боловч нэгдсэн байр суурьт хүрч чадсангүй.
Сэтгэгдэл ( 0 )