ҮНДСЭН ХУУЛЬ: МАН Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан саналыг МАН-ын бүлгээр хэлэлцээд саналыг хүлээж авахаар шийджээ.

Ингэснээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг түр завсарлуулж, бусад асуудлаа наадмын өмнө хэлэлцэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top