Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн III хэлэлцүүлгийг хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.10.21/ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны зургаадугаар сараас хойш хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах УИХ-ын шийдвэр гарсан. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсныг хүлээж авсан. МАН-ын бүлгээс цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хүрээнд АН-тай зөвшилцөх асуудал бий” хэмээн мэдээлэл өгөв.

МАН-ын бүлгийн шийдвэртэй холбогдуулан энэ долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хуралдааныг хийж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top