УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гол асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажиллаж, хэд хэдэн хувилбар боловсруулж байна. Нийт дүнгээр нь 250 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж, тэр хэмжээгээр зарим зардлыг нэмж байна. Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарал тавьж байна. ХСҮТ-д анхаарч мөн томоохон эмнэлгүүдийн төхөөрөмжийг шинэчилнэ. Хавдрын эрт оношилгоог илрүүлэх чиглэлээр хууль баталсан. Нийслэлийн хэмжээнд шинээр зургаан ЕБС барихаар төсөвт мөнгө тусгана. Нийслэлээс 319.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа. Үүнийг бууруулах саналыг нийслэлээс сонгогдсон гишүүд тавьдаг. Энэ асуудалд зохицуулалт хийнэ” хэмээн мэдээлэл өгөв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Элчин сайдуудыг томилох асуудлыг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн саналыг бүлэг дэмжсэн” хэмээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
АМЬГУЙ АЛБАТУУД ТА НАР БУГЭЭРЭЭ МАНАН-ГИЙН ХОЛ ГАРУУД ЗА ЮУ? ОХУ-Д ТОМИЛОХ ЭЛЧИН НЭРТЭЙ ГЕНЕРАЛ ДАВАА ЧИНЬ АСАН ЕРОНХИЙЛОГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ШАХСАН ХУН МОНООС МОН.ТА НАР БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХУНИЙГ ТОМИЛОХ ДААЛГАВАР АВСАН НОХОД.2020 ОНД МАН,АН ХОЁРЫГ АРЧИЖ БАЙЖ УЛС ОРОНД ХОГЖИЛ ИРЭХ БАЙХ.
Ерөнхий сайдаасаа эхлүүлээд та нар бүгд л амьгүй албат шиг үг дуугүй гар өргөөд дэмжинэ дээ... Олонхи байж дэндүү арчаагүй,% ингэж засаглах гэж ”БИД ҮГ ДУУГҮЙ ДЭМЖИНЭ” гэчихжээ. амьгүй албатуудын үе хурдан дуусаасай