"У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өргөдлөө өгөөд шалгуул гэсэн"

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.

Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хаалттайгаар хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрэлгүй таржээ. Бүлгийн хурлаар ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын тайлбарыг сонссон байна.

МАН-ын бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг эцсийн шийдвэр гаргаагүй. Түр завсарлаж байна. 15:30 цагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргасны дараа бүлэг хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Н.Номтойбаяр гишүүн нотлох баримттай тайлбар хийсэн. Гэхдээ энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал” хэмээн мэдээлэл өглөө.

Уг хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон бөгөөд “Намын даргын хувьд Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн. Үүнийг Н.Номтойбаяр гишүүн бодолцъё гэж хэлсэн” тухай Д.Тогтохсүрэн мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.183.103) 2020 оны 01 сарын 24

MAN ийн ахмадууд нямтайширт нууц эрхтнээсээ базуулчихаад маш хэцүү байгаа бололтой.

0  |  0
Top