Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэнтатах хуулийн төсөл санаачиллаа. Санаачилсан уг хуульд УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан бол, өргөсөн тангарагаас няцаж ноцтой зөрчил гаргасан бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татах тухай тусгажээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эгүүлэн татна, мөн жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гарагсан бол эгүүн татах тухай ч тусгасан байна.
Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал хэлэхдээ “Төрд зүтгэж буй хэн ч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэх үг байдаг. Энэ хуулийн хамгийн гол зорилго бол ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх, төгөлдөржүүлэх, бататгах үндсэн утга агуулгыг тусгасан” гэсэн юм.
Цаашид энэ хуульд Засгийн газраас санал авч УИХ-ын намрын чуулганд нэн яаралтай горимоор хэлэлцэх аж.
Бичлэг үзэх:

Сэтгэгдэл ( 0 )