Д.Тогтохсүрэн чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэх санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн хугацаа нь тулсан 2020 оны төсөвтэй холбоотой горимын санал гаргав. Тэрбээр “Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд байсан боловч байнгын хороо хуралдаж чадаагүйгээс болоод хойшлоод байсан 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020 оны төсвийг дагасан 13 хууль болон бусад хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцмээр байна. Ирэх долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэхэд өнөөдөртөө шийдэх нь ач холбогдолтой учир гишүүдийг дэмжихийг хүсэж байна” гэснээр УИХ-ын гишүүд 65.9 хувийн саналаар дэмжив.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top