Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт 2019.03.23-ны өдөр болсон дахин сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулсныг Сонгуулийн хорооноос зарлаад байгаа.
Харин дахин сонгуулиар МАН-аас мөнгө тарааж ялалт байгуулсан хэмээн МАХН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын дарга Г.Уламбаяр өнөөдөр мэдээлэв. Тэрбээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд МАН-ын нэр дэвшигчид сонгогчдод 100 мянган төгрөг тарааж, нийтдээ 300 орчим сая төгрөгийг санал худалдаж авахад зарцуулсан байж болзошгүй хэмээж байлаа. Тухайлбал, МАН-ын зарим гишүүд мөнгө тараасан гэх баримтуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байгаа ч Баянзүрх дүүргийн прокурор А.Сайнбаяр нар эрүү үүсгэж шалгахаас татгалзсан тул хэвлэлийнхэнд хандаж байна гэлээ.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт нийт 7154 сонгогч бүртгэлтэйгээс 3850 хүн буюу 53.82 хувиар ирц бүрдсэн. МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 2029 хүн буюу 52.7 хувь, Консорватив намаас нэр дэвшигч н.Долгормаад 15 хүн буюу 0.35 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч н.Орхон 30 хүн буюу 0.64 хувь, Ногоон намаас нэр дэвшигч н.Мөнхзаяа 47 хүний санал буюу 0.21 хувь, бие даагч н.Уламбаяр 412 хүний санал 11.25 хувь, бие даагч Т.Туул 1277 буюу 35.94 хувийн санал тус тус авчээ.
Сэтгэгдэл ( 2 )
100 биш 120 мянгыг тараасан
100 биш 120 мянгыг тараасан