БЗД-ийн Тамгын газрын байранд иргэд ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Баянзүрх дүүргийн Тамгын газрын байр өнгөрөгч гуравдугаар сарын 29-ний өдрөөс хойш хөл үймээнтэй байна.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн сарын 23-ны өдөр дахин сонгууль болж өнгөрсөн. Дахин сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр батламжаа гардан аваад байгаа.

Ингэж бүрдсэн дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг сонгож, хотын дарга С.Амарсайхан батламжилсан. Уг томилгоог эсэргүүцсэн иргэд үймээн дэгдээж, Засаг даргын ажил хүлээлцэхээр очсон нийслэлийн удирдлагуудыг дотогш нэвтрүүлэхгүй байна.

Ардчилсан намынхны зүгээс “МАН-ынхан МАН-ын гишүүнээ эсэргүүцлээ” гэсэн мэдээлэл цацаж эхэлсэн бол МАН-ынхан “Ардчилсан намынхан Тамгын газрын байр руу дайрч орж, үймээн дэгдээлээ” гэж тайлбарлаж байгаа юм.

Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй иргэд болон АН-ын зүгээс Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийг хууль бус болсон хэмээн шүүхэд хандаад байгаа бөгөөд одоогоор 19 дүгээр тойрогт ялалт байгуулаад байсан Б.Галхүүг шүүхээс түдгэлзүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саранчимэг(43.243.160.18) 2019 оны 04 сарын 10

дүүргийн ажилтнуудыг хорооноос хүний нэр өг гээд шахаад байсан шүү дээ Баясах даргаа та болиоч та юу хийсэн вэ тайлангаа тавь даа халагдсан Төрийн сангийн ажилтан нарт л 20 сая хүртэл төг-ийн тусламж өгсөн л байх даа

0  |  0
Зочин(202.179.26.163) 2019 оны 04 сарын 05

Ард түмэн булаасны биш булаагдсаны талд байдаг юм шүү МАН-ынхаан................

0  |  0
Хөвчийн жонон ван(202.179.26.163) 2019 оны 04 сарын 05

Доржпалам новш бас 120 мянгыг тараасан адилхан лалар шүү дээ. Бас бүрэн эрхийг нь зөвшөөрөх ёсгүй этгээд. МАН сөнөхийнхөө өмнө жижиг юмны төлөө ч хамаг хууль бус мөнгөө хайргүй цацаж байнаа хөөрхий......МИ Энхболд ахын 2017 онд хужаа нараас авсан мөнгөний үлдэгэдэл шавхруу дуусах болоогүй ээ зөндөө бий. 2020 онд бас л тараана даа. Аваад муриарай

0  |  0
Top