Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэр яригдаж эхэлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг чөлөөлсөн билээ. Эдгээр албан тушаалтнуудын оронд томилох, санал болгох хүмүүсийн нэрс хараахан тодорхой болоогүй байгаа ч, Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд, ерөнхий прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

Б.Жаргалсайхан нь өмнө нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 5-аас Ерөнхий прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилогдож байжээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөрхангай(64.119.26.117) 2019 оны 04 сарын 26

Чамд хүн хулгайлах өмд гутал байгаа юм уу зайлуул

0  |  0
Baatar(103.229.120.234) 2019 оны 04 сарын 03

Uvurhangain umd gutalnii hulgaich shu dee Hetsuu dee ene hun garval

0  |  0
Нямдорж (202.21.109.151) 2019 оны 04 сарын 03

Горимын санал оруулах тухай: Улсын Ерөнхий прокурорт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг, Улсын Ерөнхий Прокурорын орлогчид А.Гансүхийг /буурал/. УИХурлын гишүүд дэмжиж өгнө үү

0  |  0
su ah(202.179.24.38) 2019 оны 04 сарын 03

Ene hun tuslah ni baisan yum bol erunhii prokuroriig duraaraa avirlaj baihad ni demjij baiasan yumuu zugeer haraad suuj baisan yum uu? Ingej bolovson huchniig devshuuldeggui yumaa manai coglog zaluchuudaas taviachee. Gehdee huuchinsag uzeltei yumnuud hereggui. Huuchinsag gedeg ni yum unagaah gesen garaa hundruuleh gesn uzel yum.

0  |  0
zochin(202.70.41.146) 2019 оны 04 сарын 03

jargalsaihan prokuror hen negen dargiig dagaj uls turchiin gar hul boloh hun bishee ene hun zuvhun huuliig dagaj murduj yawdag shudraga shuluun prokuror. uneheer zov huniig ner devshuulsen bn

0  |  0
Зочин (103.9.90.98) 2019 оны 04 сарын 03

Ингэж нэг системдээ мэргэшсэн хүн гарах гэж. Баяр хүргье

0  |  0
иргэн (103.9.90.98) 2019 оны 04 сарын 03

шудага, зарчимч хүн гэж сонссон. Үнэн мэдээлэл бол зөв хүнээ сонгосон байна. баяр хүргэе

1  |  0
Иргэн (66.181.161.102) 2019 оны 04 сарын 03

Прокурор Энх-Амгалангийн туслах, АПУгын Батхүүхгийн багийн найз хүн шударга ёс тогтоож чадах уу ⁉️

0  |  0
Зочин (202.126.89.164) 2019 оны 04 сарын 03

Баттулга ерөнхийлөгч прокурорын байгууллагыг улс төрчөөр биш мэргэжлийн хүнээр нь удирдуулах зөв алхамыг эхлүүлсэн байна . Амжилт хүсье

1  |  0
Иргэн (202.126.89.164) 2019 оны 04 сарын 03

Жаргалсайхан прокурорыг дэмжиж байна

1  |  0
Зочин(202.126.89.164) 2019 оны 04 сарын 03

Ерөнхийлөгч зөв хүнийг нэр дэвшүүлжээ. Дэмжиж байна.

1  |  0
Top