Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл:
Б.А нь ... эмнэлгийн эрхлэгчээр ажиллах байхдаа хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 онуудад өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан бусдад нийт 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Б.А-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )