Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, "Арт лар соёл урлаг" төрийн бус байгууллага хамтран "Asia Folk 2019" буюу “Азийн ардын урлагийн их наадам” арга хэмжээг Улаанбаатар хотноо зургадугаар сарын 12-17-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Нийтдээ 30 гаруй сая төгрөгийн шагналын сантай энэ жилийн урлагийн их наадамд ази тивийн 30 гаруй орны 300 гаруй ардын авьяастнууд оролцохоор төлөвлөж холбогдох урилга, мэдээллийг хүргүүлжээ.
Азийн урлагийн их наадмын шилдгүүд "Orpheus" цом, алтан медаль, 2019 оны Азийн ардын урлагийн шилдгийг шалгаруулах тэмцээний аваргыг батламжилсан диплом зэргийг гардуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )