АН-аас зохион байгуулж буй “Онц их хуралдай” жагсаал эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Ардчилсан намаас өнөөдөр /2019.04.05/ Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн зохион байгуулж байгаа талаар хэлж буй. 

Жагсагчид Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт  зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлнэ хэмээж байгаа юм.  АН-ын “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаалд оролцох хүмүүсийг орон нутаг болон дүүргүүдээс өнөөдөр өглөө эртлэн төв талбай руу автобусаар авчирсан. 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эсэргүүцлийн жагсаалаас гадна ирэх ням гарагт /2019.04.07/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байгаа. Мөн "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулах юм. Уг олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл оролцож, Монгол Улсад ардчиллыг нутагшуулсан  туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцох юм.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.11.115) 2019 оны 04 сарын 08

АН даргаа солих шаардлагатай.

0  |  0
иргэн(112.72.11.115) 2019 оны 04 сарын 08

АН даргаа солих шаардлагатай.

0  |  0
иргэн(112.72.11.115) 2019 оны 04 сарын 08

АН даргаа солих шаардлагатай.

0  |  0
АН зайл(64.119.16.205) 2019 оны 04 сарын 05

АН зайл

0  |  0
Жинхэнэ АН-ын гишүүд(202.179.26.163) 2019 оны 04 сарын 05

Элбэгдоржтон зэрэг хулгайч, худалдчдыг ардчлалын алтан хараацай гэж олон улсад танилцуулах уу? Тэг Тэг. Тэр үед чинь Элбэгдпорутны хулгхй дээрэм, эрүүдэн шүүлт илэрчихсэн байх тул тэдэнд чинь танилцуулаад өгье. Хичнээн шахаж шаардаад үнэн хэрэгтэй данжаад, луухаанаар толгойлуулсан, АН-ын нэрийг барьсан дээрэмчдыг хэн ч дэмжихгүй байгааг харж байгаа биздээ.

1  |  0
Монгол(202.179.26.163) 2019 оны 04 сарын 05

Өнгөрсөн 30 жилд хэвлийн баялгийнхаа 85 хувийг харийнхны мэдэлд оруулж, маш олон толгойтой болсноос үүдэн Монгол улс Евлейн полтоъолын дагуу эдийн засгийн тусшааоаа алдаж, иргэд сонгодог хувийн өмч болсон үндсэн баялгаа Элбндоржтонд , түүний гар хөл, олон улсын эдийн засгийн алуурчдад алдлаа. Өөрөөр хэлбэл иргэд эдийн засгийн эрхээ алдсанаас хүний эрхээ бүрэн алджээ. Хувийн өмч нөхийн дор хулгайн өмч хуримтлагдав. Энэ 30 жилд хулгай дээрэм, лжйвар цадигаа алдаж, эрүүдэн шиилтээр ажлаа явуулдаг шүүх, прокурор, мөрдөгч, комиссартай болсон нь 37 оноос ялгарах зүйл алга.

1  |  0
Top