ШУУД: АН-ын Онц Их хуралдайд оролцогчдыг автобусаар авчрав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойг дохиолдуулан тус намаас өнөөдөр /2019.04.05/ Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

Жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт  зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх юм.

АН-ын “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаалыг 10:00 цагаас зарлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар орон нутаг болон дүүргүүдээс оролцох төлөөлөгчдийг төв талбай руу автобусаар зөөж байна.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эсэргүүцлийн жагсаалаас гадна ирэх ням гарагт /2019.04.07/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдахаар төлөвлөжээ. Мөн "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулах юм байна. Уг олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл оролцож, Монгол Улсад ардчиллыг нутагшуулсан  туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцох юм.
 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын гишүүн (112.72.11.107) 2019 оны 04 сарын 06

Монголд Ардчлал гэж байхгүй Худалч ,хулгайч шудрага бусын хонгил буюу Мафийн сүлжээгээ ардчлал хэмээн ойлгоод буй бололтой. НХЯ-ны сайд байхдаа С.Эрднийг Төв аймаг Батсүмбэр суманд 70 шахам хятад ажилчдыг ирүүлэж гурван давхар амралтын газар бариулсан гэдэг Түүнийгээ миний ээжийн бизнесийн ажил би түүнд оролцоогүй гэж ажигчгүй бүлтэрч байгаа тухай батсүмбэрийн иргэд ихэнх нь мэднээ. Харин Март 182.160.33.115 хэмээх хүн Эрдэнэ сайдын хулгайн асуудлыг мэдэж буй бололтой. С.Эрдэнэ гуай хүн зодож ,алж шоронд сууж байсан хулгайч таваарш гэнэ. хувааж идсэн мөнгөө буцааж тушаа.шудрага бус

0  |  0
АН-ын гишүүн(202.179.27.36) 2019 оны 04 сарын 06

Мөнгөөр зодож баахан лоозунгаар халхавчилаад 4000 хүнийг 40000 гэж мэдээлэв

0  |  0
Март(182.160.33.115) 2019 оны 04 сарын 05

Эрдэнэ гуай: НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖИЙН МӨНГӨ,НАС БАРСАН ХҮНИЙ НЭРЭЭР ОЛЖ ХУВААЖ ИДСЭН МӨНГӨӨ БУЦААЖ УЛСАД ТУШАА, НААД ШУДАРГА БУС ГЭДЭГ ҮГЭЭ МАРТ, ЧАМД ЗОХИХГҮЙ БАЙНА

0  |  0
Март(182.160.33.115) 2019 оны 04 сарын 05

Эрдэнэ гуай: НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖИЙН МӨНГӨ,НАС БАРСАН ХҮНИЙ НЭРЭЭР ОЛЖ ХУВААЖ ИДСЭН МӨНГӨӨ БУЦААЖ УЛСАД ТУШАА, НААД ШУДАРГА БУС ГЭДЭГ ҮГЭЭ МАРТ, ЧАМД ЗОХИХГҮЙ БАЙНА

0  |  0
Март(182.160.33.115) 2019 оны 04 сарын 05

Эрдэнэ гуай: НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖИЙН МӨНГӨ,НАС БАРСАН ХҮНИЙ НЭРЭЭР ОЛЖ ХУВААЖ ИДСЭН МӨНГӨӨ БУЦААЖ УЛСАД ТУШАА, НААД ШУДАРГА БУС ГЭДЭГ ҮГЭЭ МАРТ, ЧАМД ЗОХИХГҮЙ БАЙНА

0  |  0
Зөв хүн(66.181.179.224) 2019 оны 04 сарын 05

МАН явах цагийн дуугаа ордонд бувтнаад мөхлөө хүлээж байхад АН харин ч ирэх цагийн дууг дуулж байна.

1  |  1
Зочин(203.91.112.198) 2019 оны 04 сарын 05

ан аль эрт нас барсан ленины хүү д сосорбарам

0  |  0
Baatar(122.201.24.141) 2019 оны 04 сарын 05

Saya TV-eer medee yavj baina. Setguulch jagsagchdaas yunii tuluu temtsej baigaag ni asuusan chine busadtaigaa adil, busdiigaa demjij baina geed l suuj baih um daa. Ichij uhmeer tend itgel unemshleeree ochson hun tsuun l haragdah shig bolno lee. Medeej uneheer uzel bodloo ilerhiileheer ochson humuus baigaag uguisgej bas bolohgui l dee. Tsuun l baih shig baina lee tiim humuus ni.

0  |  0
хөөрхий(122.201.27.130) 2019 оны 04 сарын 05

Энэ тхэдэн оюутан залуусыг хичээлд нь суулгахгүй яаж байгаам бэ

0  |  0
иргэн(103.57.94.115) 2019 оны 04 сарын 05

Хүн чинь үзэл бодол итгэл сэтгэлээрээ жагсаал цуглаанд оролцдог болохоос мөнгөний төлөө .....

0  |  0
Хх(202.126.89.70) 2019 оны 04 сарын 05

Энэ жагсаал будаа болноо.Мөнгөөр жагсаал хийгээд амжилт олохгүй.Үймээн болох вий дээ.Эбэгийн санхүүжилтээр хийж байгаа гэл үү.НА дуусчээ.АН ыг дэмжих хүн үлдээгүй.Адгийн шаарнууд

0  |  0
Зочин(64.119.19.107) 2019 оны 04 сарын 05

элбэгдоржийн сүүлчийн цуглаан!!!

1  |  0
Зочин(202.9.44.120) 2019 оны 04 сарын 05

Зөв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ардчилал бий болгосон. Попчдийн гар хөл үүд чимээгүй байсан нь дээр.

1  |  3
Zochin(202.9.42.247) 2019 оны 04 сарын 05

Boli doo. Manang xamgaalax syyliin arga yadsan arga shy dee. Shiidvertei yum xiix gexeer zaaval saad gox degee xiij bdgaa boli

3  |  0
ард(103.57.94.115) 2019 оны 04 сарын 05

Тансаг бна

0  |  1
jiriin l irgen(202.9.45.68) 2019 оны 04 сарын 05

zubuu zub.amjilt.dan neg nam neg boss baisnaas olon talaas n ugledeg gubshdag bsn n mgl d ulziitei.amidral hund bn deeguuree daidaj duusah boloogui.ard tumen cin uregdlee..neg sonin n JDU g hamgaalaal baigaam daa ter ih no toi baigaam.Tiim.bolhoor naad jagsaaliig cin demjij bn.Urdliin 5 hunii zohion baiguulsan jagsaal ch bas sanhuujiltteil baisan.jiriin irgediin jagsaal gej odoo baihgu baisan ch huuguul tuugaad zailuulna.

0  |  2
Man(66.181.161.104) 2019 оны 04 сарын 05

Yag tiim uzdegl yum bna

1  |  0
МАНАН(202.179.24.191) 2019 оны 04 сарын 05

МАН-н эсрэг МАНАН-ийн жагсаалыг үздэг л юм байна

1  |  0
Top