Ардчилсан намаас өнөөдөр /2019.04.05/ Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, УИХ-ыг тарахыг шаардсан шаардлагаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад гардуулснаар өндөрлөлөө. Жагсаалд Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа нарын АН-ын удирдлагууд оролцсон бөгөөд 40 гаруй мянган дэмжигчид жагсаалд оролцсон болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.
АН-ын зүгээс ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн ардчиллын суурь зарчимд халдсан энэ удаагийн УИХ-ыг тарахыг шаардаж энэхүү эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулсан юм. Жагсагчид “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарахыг шаардаж байв.
АН-ын Онц Их хуралдайн үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авсан хууль бус үйлдэл болж байна. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 60 тэрумын схем зохиож Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хууль бусаар авсан үйл явдал болсон. Үүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. МАН-ын гишүүдийн дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
Сүүлийн 3 жилийн хугацаанд АН шинэчлэлийнхээ үйл явцыг идэхитэй явуулж байгаа. Манай төлөөллийн төв байгууллагын 50 гаруй хувийг 39 хүртэлх залуучууд, 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдөр АН-ын дарга байсан хүмүүс уран донгодож байгаа. АН тэдэнтэй тэдэнгүй шинэчлэгдээд явж байна. Жагсаал зөвхөн үүгээр дуусахгүй. Бид дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгон ажллах болно. Хамгийн гол нь эрхзүйн чадамжгүй энэ УИХ тарах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан УИХ тар. Төрийн эрхийг хууль бус аргаар наймаалцах замаар авсан болохоо өнөөгийн Ерөнхий сайд МАН-ын дарга хүлээн зөвшөөсөн. Тэгэхээр энэ УИХ тар. Өнөөдөр 75 гишүүний 49 нь ЖДҮХС-тай холбоотой байна. Ийм УИХ ажиллах чадамжгүй. Бид дараа дараагийн идэвхитэй тэмцэлд шилжих болно. УИХ-ын 2/3-нь ЖДҮ-тай холбогдсон болохоор ЖДҮХС-г шалгахгүй байна. АН төрөөс хулгай хийсэн луйварчдыг мартахгүй. Өнөөдөр шударга ёс ярьсан гишүүд эрх мэдэл албан тушаалд гарч байна. ЖДҮХС, Үндсэн хуульд хууль бусаар халдсан асуудлыг шинэ УИХ бүрдсэнээр зогсоох боломжтой” хэмээсэн юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “Монголын нийт ээжүүд, охид бүсгүйчүүд хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж энд жагсаж байна. 2016 онд МАН эмэгтэйчүүд, хүүхдүүдийг дэмжих олон амлалт өгсөн. 3 жил өнгөрчихөөд байхад Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нэг ч амлалтаа биелүүлсэнгүй. Тиймээс бид амлалтаа биелүүлдэггүй УИХ-ыг тараахаар тэмцлийн хэлбэрт шилжээд байна. Үндсэн хуульд заасан хүүхдийг ялгаварлахгүй гэсэн заалтыг ноцтой зөрчиж хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байна. Аймаг, дүүрэг бүрт хүүхэд хамгааллын төв барина гэсэн нь биелэсэнгүй. С.Зоригийн хэргийг эрүүдэн шүүх замаар шийдвэрлэсэн болохыг УИХ-ын гишүүд хэлж байна. Гэтэл өнөөдөр үүнтэй адилхан олон хүн эрүүдэн шүүлт амсаж байгаа. Гэр бүлийн тухай хуулиа ч баталсангүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн АН-ын эмэгтэйчүүд МАН-ыг амлалтаа биелүүлэхийг өдөр бүр шаардах болно” гэлээ.
НИТХ-ын дарга асан Д.Баттулга “Өнөөдрийн болж байгаа үйл явдал Монгол Улсад өрнөж байгаа үйл явдал УИХ-тай салшгүй холбоотой. Төрийн албыг 60 тэрбумаар худалдах асуудал өнөөгийн УИХ-ын үед гарч ирсэн. ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь завшсан үйлдэл энэ УИХ-тай холбоотой. Ардчиллын амин сүнс Үндсэн хуулинд хууль зөрчиж гар дүрсэн үйл явдал бас л энэ УИХ-тай холбоотой. Үнэхээр улсын төсвөөс хумсалчихсан 49 УИХ-ын гишүүнтэй УИХ төсөв батлах эрхгүй шүү дээ. Үндсэн хуулиа зөрчиж хууль баталсан УИХ цаашаа хууль батлаад явах ёс суртахууны эрх байхгүй. Тиймээс УИХ тарах ёстой. Монголын ард түмэн дэмжиж байна” гэсэн юм.
АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр шүүх, хяналтын байгууллагад нөлөөлөх энэ хуулийг баталж байгаа хүмүүс баатар мэт харагдаж байж болно. Гэхдээ эх орноосоо урвагчид болж түүхэнд үлдэнэ. Тиймээс амьгүй албат мэт кноп дарах гэж байгаа МАН-ын гишүүд ичих хэрэгтэй. МАН дотор зөв бодолтой гишүүд байгаа нь харагдаж байна. АН-ын зүгээс ч асуудалтай хүн олон бий. Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс АН руу хамгийн их нулимж байна. Тэд ардчиллын хамгийн том дайсан болж байна. Биднийг үгээ илэрхийллээ гээд хавчдаг, хорьдог байдал гарахыг үгүйсгэхгүй. АН нэгдмэл байж ардчилалд хайртай хүн болгоны хамтаар хууль бус үйлдэлтэй тэмцэх болно” гэв.
Дашрамд дурдахад, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эсэргүүцлийн жагсаалаас гадна ирэх ням гарагт /2019.04.07/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байгаа. Мөн "Монгол-Ардчиллын баянбүрд" олон улсын хурлыг ирэх арванхоёрдугаар сард зохион байгуулах юм. Уг олон улсын хуралд Ардчиллыг эх орондоо амжилттай нутагшуулж, хөгжүүлсэн 60 орчим орны улс төрийн намын төлөөлөл оролцож, Монгол Улсад ардчиллыг нутагшуулсан туршлага, туулж ирсэн замнал, алдаа, онооны тухай хэлэлцэж, санал солилцох юм.
Сэтгэгдэл ( 36 )
40000 мянган хүн үү 4000 хүн үү гэдгийг бид бүгд харсан жоохон юмыг байгаагаар нь хүлээн зѳвшѳѳрч чадахгүй худал мэдээлэл башир арга хэргэлдэг хэдэн нѳхѳд энэ хоёр намийг сүйрүүлж ард түмний итгэлийг нэг мѳсѳн алдсан гэдгээ хэзээ ойлгох юм бэ Ѳѳрчилѳгдѳж шинэчлэгдэе гэж байгаа бол ард түмний ѳмнѳ бүх гэм буруугаа хүлээж цаашид үнэн зѳв мэдээлэл тарааж байвал дахиад нэр тѳрѳѳ сэргээх чадамжтай гэдгээ харуулах цаг хугацаа боломж хүн болгонд бий буруугаа хүлээдгүй бусдийн бурууг ухаж байдаг хувь хүн нам эсэл хэзээч нийгэмд хэрэг болохгүй монголыг мѳхѳѳнѳ гэдгийг бид мэдэх ёстой
Яг байсан уу???
1000 hun bgaamuu daa .tsoohon l hun haragdaad bn.
Erdene gulugnuude avaad zail
Ан ч өнгөрлөө дөө бүдүүн гахай Эрдэнэ гэгч гэмт хэрэгтэнгээсээ салахгүй бол саналаа та нарт өгөхгүй шүү Ан хамгийн муу үедээ ч ийм хогын байгаагүй юм шүү 20 онд энэ гахайтайгаа устаж алга болоорой
Энэ дөчин мянга юм бол өвлийн жагсаалд дор хаяж 200 мянган хүн цуглсан болж таарлаа.
Гэхдээ 2016 оноос хойш бий болсон 60 тэрбумын УИХ ямар ч хууль зүйн чадамжгүй УИХ тийм учраас эднийг тараах нь зөв. Эхлээд эднээр тэр АТГ, Прокурор, Шүүхийнхэнийг огцоруулж байж тараа. Элбэгдоржийн томилсон бүх хүмүүсийг халж хариуцлага тооцох хэрэгтэй үүнд ЖДҮ-ийн хулгайчдыг ашиглачихаад дараа нь тэдэнтэй хариуцлага ярих нь зөв АН төр засаг бариагүй тийм учраас өнөөгийн хямрал АН-д ямар падлийгүй мангаруудаа. 2016 оноос МАН ямар ажил хийсэн юм баахан суудлын хэрүүл хийлээ
УИХ одоо тараад хэрэггүй харин энэ идэж уусан хүмүүсээ цэгцлэх хэрэгтэй...Ял шийтгэл өгдөг,хураах хумих юм байвал хураагаад нэг талд нь гаргах хэрэгтэй.
he he melhii erdene baahan hun ireed l suriig uzuulj ogno gej bodson baih daa he he argagui mongo kirmaalsan heden hun bol bainaa bn
zoohon ch gesen ed nariig demjij hun ochdogiin baih daa? huntei bolgoj haragduulah gaad avsan zurah ni tun zuuhun hun irsniig ni haruulj bn
Yхсэн хатсаных н 40000 вэ 400 хүрэхгүй сонирхсон хүмүүс л бнлэшдэ сайхан шаахиймаа ичиж амдираач
Yajich toolood 40000mynga bitgii hel,4000mynga hurgej chadsangui...jagsaal hurtel hulhi bolchihiimaaa..Erdnee dargiin tolgoi havdtsiin bishuu..neeg l ih tom melhii nud uuhtei tolgoi l bna ..hudlaa yriad baihdaar tolgoi ni havdadgiig medeed avlaa..gej
ernee ooroo shorondoo och
АН-аас арай ухаантай боловсролтойнууд нь гараад явсан, одоо үлдсэн нэг хэсэг нь хөдөөнийх нь юуны төлөө ч явж буйгаа мэдэхгүй, улс төрийн анхан шатны мэдлэггүй, нөгөө хэсэг нь ажил төрөлгүй, нийгэмд байр сууриа олж чадаагүй , бас нэг хэсэг нь боломжийг ашиглаад өөрийнхөө хэсэг бүлгийн ахуйн эрх ашгаа илэрхийлэх санаатай ийм л хүмүүс жагсаалд оролцож байх шиг харагдаж байна даа, ийм АН-ыг дагавал улс орон цаашдаа хөгжих болвуу, маш эргэлзээтэй
их горьд воо ардчилал нэр зүүсэн хулгайч нар
erdenee chi ooroo zail mongoloos zailv
Sanaa mutai hulgaichud jagssanas bolj tenger hvrtel durgvitsej bhima vhsener 40000n hvn ochidogin dandaa hudla shaadag pizda nar
Sanaa mutai hulgaichud jagssanas bolj tenger hvrtel durgvitsej bhima vhsener 40000n hvn ochidogin dandaa hudla shaadag pizda nar
С.Эрдэнэ өөрөө огцор,огцор,огцор
Khudlaa
Khudlaa
Мөнгө , албан тушаал 2 оор барицаалаад жагсаасан шүү дээ. Аргагүйн эрхэнд очсон гэр бүлээ тэжээхийн тулд ажил хэрэгтэй.Очихгүй бол ажилгүй болох байсан.
4000 хүн хүрэх юум уу. Хэдэн гишүүд нь ялтай юум шиг аргагүйн эрхэнд ирсэн байна.
Улсын Их Хурал тараад хэрэггүй ээ харин 30-н жил эх орноо худалдаж Ууж Идсэн Хүмүүс та нар тарцгаа амьдын там нар минээ
Zuragaa niiteer ni haruulahgvi bnashde hen itgehew 40000d.
Цаанаа л нэг хулгайч шиг харагдаад байдаг шүү эд нар. Зүүцэн алчуур нтрийг хараад байгараа дээрэмчид шиг
nudnii bulai shiwshig buhniig mongoor awaad surtsan nudnii bulai shiwshignuudee hichneen jil ard tumniig munhruulah gesiin ene olon namaar ch yadagin ulsaa gesen.gants eronhiilogchtei bhad l bolno do
Хөлсний 400 хүн ирсэн байхоо.
Yun 40”000 hun be. Yostoi 4”000-5”000 hun baival ih um. Yamar ch itgel unemshil baihgui mungunii surgaar irsen humuus l suuj baina lee shuu dee, Harin MANAN-giin esreg jagsaald bol jinhene setgeliin duudlagaaraa 30”000 hun irsen baisan shuu.
Сүүлийн үед болж байгаа жагсаалуудын хажууд их хүн ирсэн 4000-5000 хүн ирсэн. Тэгээд Монголчуудыг тэнэг гэж боддог юмуу 40,000 мянга гээд худлаа тоо хэлэх ямар хэрэг байна. Эсвэл доромжилоод байдаг юмуу.
ene nobshnuudiig jagsaj baihad tenger hurtel tenegiini gaihaad uilj bailaa yanaa ene nam suirchee
5000 орчим хун байсан болов уу усрээд шуу
Түмэн олны ихэнх нь ийм мэдлэггүй. Мөнгө аваал л бол юуны төлөө яах гэж жагсаж байгаагаа ч мэдэхгүй. Санаа нь зөв очсон нь яамаадай гэж болох ч нийтээрээ ийм сэтгэлгээтэй улсыг дээдсүүд нь эргүүгээр нь далимдуулж давраад байх нь тодорхой байна ш тэ. Залуучуудаа Монголдоо байгаа нь ядаж улсаа цэгцлээчээ.
S.erdene-n bulhai ilreh geed boon yum bolj bna naana chin!
120 тэрбумыг шаасан данжаад Эрдэнэ, Данжаадын шууц Одонтуяа , Хотын цахилгаан түгээх сүлжээнд авилгал түгээсэн, УБ хотын ИТХ-ыг авилгаар будсан авилгалч, казино БАттулга нар жагмаалыг удирдаж байгаа нь эмэгнэлтэй байна. Энэ нам сэрж энэ хулгайч нараасаа салах байх гэж найдаж байна.
жаахан сэрж байна уу. Сэрээрэй. Удирдлагаа солиорой