Нэрт зохиолч Ж.Р.Р.Толкины амьдрал дэлгэцнээ амилна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Дэлхий дахинаа “Дундад ертөнц”-ийн цувралуудаар алдаршсан Британийн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкины амьдрал дэлгэцнээ бүрэн хэмжээний кино болон амилахаар болжээ. Кино зохиолыг Девид Глийсон, Стивен Бересфорд нар хамтран зохиосон бөгөөд Дом Карукоски найруулагчаар нь ажиллаж байна. Дом Карукоски өмнө нь Холливудад кино найруулж байсан туршлагагүй, Финланддаа алдаршсан хэд хэдэн кино найруулж байжээ.

Зохиолч Ж.Р.Р.Толкины дүрд Английн өсч яваа залуу жүжигчин Николас Халт тоглож байгаа бол нэрт зохиолчийн хайрт эмэгтэйн дүрд Лили Коллинс тогложээ. Киног олон улсад гагах эрхийг “Fox Searchlight” компани эзэмшиж, киноны хамран ажиллагчаар “Уольт Дисней” компани ажиллаж байна.

Их Британийн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкин нь “Дундад ертөнц”-ийн гурван ботийг 1954-1955 онд хэвлэлтэд гаргаж нийтдээ 150 гаруй сая хувь борлогдсон байдаг. Түүнийг дэлхийн орчин үеийн зөгнөлт зохиолын эцэг гэж хүндэтгэдэг төдийгүй, 1945 оноос хойш Британийн түүхэнд тодорсон шилдэг 50 зохиолчийн нэг гэж алдарт “Time” сэтгүүл өргөмжилсөн юм.  “Толкин” кино энэ оны тавдугаар сарын 03-нд Их Британид нээлтээ хийх бол тавдугаар сарын 10-ны өдөр олон улсад нэгэн зэрэг нээлтээ хийнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top