Банкны тамга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр /2019.04.11/ тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатууллаа.

Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг байжээ.

Яг одоо хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнүүдийн байрлаж байсан ажлын байрыг битүүмжлэн, үзлэг хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top