Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд өөрийгөө буудаж амиа хороосон харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал, энэ сарын 9-ний өдрийн 13:24 цагт Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах дэн буудлын 202 тоот өрөөнд 31 настай эрэгтэй О нь ангийн буугаар өөрийгөө эрүүн тус газраа буудаж нас баржээ.
Амь хохирогч эрэгтэй нь тус дүүргийн оршин суугч бөгөөд хэрэг гарах үед талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Зочид буудлын ажилтнууд талийгаач эрэгтэйг буутай орсныг мэдээгүй гэх ба амрах газар хэрэгтэй байна хэмээгээд буудалд өрөө авсан байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба талийгаачийн амиа хохироосон ангийн буу зохих зөвшөөрөлгүй байжээ.
Сэтгэгдэл ( 0 )