Японд амиа хорлох хэрэг 2025 онд түүхэнд доод үзүүлэлтэд хүрсэн ч өсвөр настнуудын дунд энэ үзэгдэл түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихарагийн мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсад нийт 19188 амиа хорлох хэрэг бүртгэгдсэн нь 1980 оноос хойш статистик мэдээлэл хөтлөж эхэлснээс хойших хугацаанд бүртгэгдэж буй доод үзүүлэлт юм. Харин өсвөр настнуудын дунд амиа хорлох тохиолдол хоёр жил дараалан өсөж, 1082-д хүрчээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 538 байжээ.
Японы эрх баригчид сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн зөвлөгөө, иж бүрэн дэмжлэг үзүүлэх тогтолцоог өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байгааг Кихара онцолсон байна. Түүний хэлснээр, өсвөр настан, залуусын дунд амиа хорлох явдлаас урьчилан сэргийлэх зорилгоор нийгмийн сүлжээгээр дамжуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэх, тусламж хэрэгтэй хүүхэд, залуусыг илрүүлэх үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна.
Амиа хорлох явдалтай тэмцэх долоо хоногийн хүрээнд тус улсад энэ сэдвээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Японы Засгийн газар хэнийг ч амиа хорлоход хүргэдэггүй тийм нийгмийн бүтээхэд боломжтой бүхий л арга хэмжээг авна гэж Кихара онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )