БНСУ-ын эргийн хамгаалалтын ажилчид орон даяар эрэн сурвалжлагдаж байсан гэр бүлийнхний унаж явсан машиныг 2022.06.30-ны өглөө Уандугийн ойролцоох далайгаас олсон.
Тэд тавдугаар сарын 17-ны өдөр Чэжү арал руу нэг сарын хугацаатайгаар амралтаар явах болсон тухайгаа 10 настай Чу Юн А охины ангийн багшид хэлсэн байдаг. Зургаадугаар сарын 22-ны өдөр тэднийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгэн авсан бөгөөд тэд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 30-ны өдөр зочид буудлаас гарч яваа нь хяналтын камерт бичигдэн үлджээ.
Үүнээс хойш сар орчим орон даяар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд харамсалтай нь тэд амиа алдсан байдалтайгаар далайгаас олдсон. Охины биеийг далайд унасан машин дотроос олсон бол эцэг, эхийнх нь цогцсыг далайн ёроолоос олжээ.
Тэдний биед задлан шинжилгээ хийсэн ч чухам ямар шалтгааны улмаас амь насаа алдсаныг тогтоож чадаагүй байна.
Охины аав өнгөрөгч 2021 оны долоодугаар сард их хэмжээний өрөнд оржээ. Тэрээр Луна хэмээн койнд орсноор гэр бүлээ өрөнд оруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд өрийн дарамтад орсон учраас хамтдаа амиа хорлохоор шийдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo germanii ultima geed koin ruu orood baigaa hunuus bolgoomjtoi baigaarai ehnii humuus ashigaa avchihsan bolod hunuusiig or geed baigaa bas humuus mungu oloh arga baahan ultima koin zaaj ugnu gej end tendgui offes ajiluulaad baigaa hamag munguu hiij baigaad bugdeeree hooson bolno shuu