"IHC" койны Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг ЦАГДАН ХОРИЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч Б.Гантигт өчигдөр буюу хоёрдугаар сарын 27 өдрөөс, яллагдагч Б.Эрхэмбаярт 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(64.119.29.144) 2024 оны 07 сарын 03

urglj chamaig haraaj yavakh blno Gantigaa...

0  |  0
059(64.119.29.144) 2024 оны 07 сарын 03

Archaagui khar sugnuud Mongol zaluuchuudiin tolgoig erguulj gariin avlaga gargaj surgalt yavuulaad l....olon zaluusiin amidraliig tam blgoj ur shirend oruulsan shaarnuud.. ta nariig kharaal ideesei...Gantig gej neg guliisun khar novsh bnaaa...mungiig ajillaj khudulmurluj oldog blokhoos cham shig zugeer suuj khun luivardaj olokhgui ee. olloo ch chamd blon chinii ur udamd khool blokhgui...tenger nirgeg chamaig.

1  |  0
Ha(66.181.189.76) 2023 оны 02 сарын 28

Zov zugeer suuj hun zalilan hiih gesen ork zaluus

2  |  1
Top