ШУУД I Орон сууц зарна, түрээсэлнэ гэсэн залилангийн гэмт хэрэг ихээр гарч байна

2024 оны 05 сарын 29

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” буюу камержуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Цагдаагийн байгууллагад ирж буй гомдол мэдээллийн 70 орчим хувийг зөрчлийн тухай мэдээлэл эзэлж байгаа аж. Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн иргэдээс санал хүсэлт авч эхэлсэн байна. 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар бүртгэгдэн шалгагдсан зөрчлүүд өмнөх оныхтой харьцуулахад 10 хувиар өсжээ.

Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаар өнөөдрийн байдлаар 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  

Тэгвэл залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас “Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 36.4 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг дангаараа эзэлж байна. 29440 гэмт хэрэг шалгагдсаны 36.4 хувь нь дангаараа залилах гэмт хэрэг байсан. Хамгийн ихээр бүртгэгдэж байгаа нь орон сууц зарах, түрээслэх гэмт хэргүүд. Мөн цахим хаягт нэвтрэх, цахим зарууд байрлуулж залилах гэмт хэргүүд бүртгэгдэж байна. Түүнчлэн виз гаргана гэсэн залилан, тээвэртэй холбоотой гэмт хэргүүд цөөнгүй тоогоор бүртгэгдэж байна” гэж мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top