БНСУ-ын виз гаргана гэж 405 сая төгрөг залилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Гадаадын виз гаргаж өгнө гэх хуурамч зар тавьж 405 сая төгрөг залилсан иргэнд хилийн хориг тавьжээ. 

Тодруулбал, иргэн У нь “Yuhak center” фейсбүүк пейж хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж, 2022 оны нэгдүгээр сараас энэ оны оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Улмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэг шийдэгдэх хүртэл шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Сануулахад, БНСУ руу зорчих визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(202.126.89.246) 2023 оны 04 сарын 06

Эгэ заллан бүр арай хэтрлэээ хууль чанглхгүй бол арл иргэд хохироод бна хохирол төлхгүй шоронд явчхна хуулай чангал

0  |  0
Top