“Ихбит” ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Heding Coin буюу "IHC" койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )