Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манипуляц хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн.
Дээрх шалгалтын хүрээнд нэр бүхий хүмүүсийн оффис болон гэрт нэгжлэг хийж, хоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнө тус хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид 48 цаг саатуулаад, хилийн хориг тавьж, гадуур шалгаж эхэлсэн.
Тэгвэл О.Мөнхжин нарыг мөрдөх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас харьяа шүүхэд хүргүүлсэн бөгөөд тэднийг нэг сарын хугацаагаар хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Сэтгэгдэл ( 4 )
bid ene hun hohroogood bgaa ulsd hamgiin hund yal uguh heregtei yum bich uu
LUIVARCHDAAS HOHIRLIIN MUNGUU NI TULUULEECHEE. HARAH TSARAINII LUIVARCHIN. ANU- d ch bas UCHNUUN HUMUUSIIG LUIVARDSAN HULGAICH.
Hun zalilchihaad gonshignood baih yum avgai ni ch bas hun zalilj orj irsen mongoor tansaglaad l yavj bsan bizdee
goy goy xarin xoxirliig xurdan baragduul