ХУУЛЬ: Койны хохирлыг ТӨР ХАРИУЦАХГҮЙ

2023 оны 02 сарын 02

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсан ч КОЙН-д оруулсан мөнгөө алдах эрсдэл ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ" талаар хууль батлагдахаас өмнө сануулан мэдээлж байсан билээ. 

Учир нь төсөлд ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАМААРАХГҮЙ АСУУДЛУУДЫГ дараах байдлаар тусгасан байсан. 

 
-Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болзошгүй ЭРСДЭЛ

 
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ хэлцлээс үүсэх МАРГААН

 
-Виртуал хөрөнгө эзэмшигчийн хохирлыг БАРАГДУУЛАХ

 
-Виртуал хөрөнгийн ханшийн хэлбэлзэл, үнэ цэнэ унах, алдаатай болон залилан мэхлэх гүйлгээнээс учрах ЭРСДЭЛ зэргийг хуулиар ЗОХИЦУУЛАХГҮЙ гэж тусгасан. 


Түүнчлэн УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг  дээрх агуулгын хүрээнд эцэслэн баталсан юм. 

Хуулийн зорилтоо  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон.

Батлагдсан хуулийн 10.13-т Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа юм. 

Тус хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлохдоо: 

Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй компани Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаантай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэжээ. 

Нэг зүйлийг тодорхой зохицуулсан нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй. 

Мөн тус хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани буюу Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.

Хуульд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагч хооронд байгуулсан гэрээ, хэлцэлд дараах нөхцөлүүдийг заавал тусгаж, хүлээн зөвшөөрснийг баталгаажуулна гэжээ.



Сануулахад, Монгол Улсад  2021 онд койны “халуурал” явагдаж, олон арван койн зах зээлд гарсан.  Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 2021 оны 12 дугаар  сард арилжаалагдсан койн/токенуудын зах зээлийн нийт үнэлгээ 1.23 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцсэн үзүүлэлттэй байв.

Монголд виртуал хөрөнгийн зах зээл хурдан өргөжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзсэн. Тухайлбал:

Нэгдүгээрт,  2021 онд мөнгөний бодлогын төлөв сул байсан  нь банкуудыг хадгаламжийн хүүгээ  бууруулахад хүргэсэн. 2021 оны наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж хэдийнэ  сөрөг болсон тул хөрөнгө оруулагчид өөр хувилбар, ялангуяа виртуал хөрөнгийг эрэлхийлэхэд түлхэц болсон.

Хоёрдугаарт, хэд хэдэн койн/токен капитал хөрөнгийн ашиг, өгөөж өндөртэй гүйцэтгэлийг харуулсан байна. Тухайлбал, IHC 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр 0.3 орчим төгрөгийн ханштай байсан ч хэдхэн хоногийн дотор ханш нь 28.76 төгрөгт хүрч өссөн.

Гэвч 2021 оны 12 дугаар сард IHC койны үнэ 4.3 орчим төгрөг болтлоо буурч, үнийн ихээхэн хэмжээний залруулга хийснээр эрт хөрөнгө оруулалт хийсэн худалдан авагчдын хувьд бодит бус ашиг нь 1,333 хувьд хүрсэн байна. Зах зээлийн нийт үнэлгээгээр хоёр дахь том койн болох ARDX нь мөн ихээхэн хэлбэлзэлтэй замналыг туулсныг тус банкны мэргэжилтнүүд дурдаж байв.

СЗХ-ноос мэдээлснээр 550,000 орчим хөрөнгө оруулагчдын 75 орчим хувь нь зах зээлийн идэвхтэй оролцогчид бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн байсан. Хувь хүн эсвэл аж ахуйн нэгжүүд олон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч  дээр бүртгүүлэх боломжтой тул хөрөнгө оруулагчдын давхардсан энэ тоон үзүүлэлт хэтрүүлэгтэй тооцоолол байх магадлалтайг мөн сануулж байсан юм. 

Асар их хэлбэлзэлтэй койнтой холбоотой үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан эрх бүхий байгууллагууд койн болон бусад виртуал хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдыг хамгаалахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог боловсруулах үүрэг бүхий УИХ, СЗХ-оор ахлуулсан хоёр ажлын хэсэг байгуулж, улмаар 2021 оны 12 дугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Хууль  2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал,  крипто биржүүд албан ёсоор  Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зах зээлд гарах аливаа койн заавал бүртгэлтэй биржээр дамжих ёстой болсон юм.

Энэ хүрээнд, зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй 21 койны хоёрдогч зах зээлийн арилжааг зогсоож буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос  өнгөрсөн оны  гуравдугаар сард мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс есдүгээр сарын хооронд 14 удаа олон нийтэд өгсөн гэж мэдээлдэг.

Гэвч эрх зүйн орчны зохицуулалтгүй байсантай холбоотойгоор крипто зах зээлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан гэдэг нь өнгөрсөн онд нийтдээ 59 койн зах зээлд гарснаас харагдаж буй юм.

59 койны 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан бол, 21 нь биржээр дамжаагүй учраас ийнхүү хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжаа нь зогсоогдсон. Санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын зүгээс  “Зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Иргэд зохицуулалтгүй шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа эрсдэлээ бүрэн дүүрэн тооцох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.  Мөн койн санал болгогчдын заримынх  нь зүгээс арилжаанд оролцогчдод хандан санхүүгийн ухаалаг шийдвэрүүдийг гаргаж, өндөр эрсдэл хүлээн арилжаанд оролцолгүй, урт хугацааны хөрөнгө оруулагч хандлагатай байхыг уриалж байсан билээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.85.177.91) 2023 оны 02 сарын 02

Сайн байна уу Хатагтай ноёнтоон\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

0  |  0
Ha(59.153.113.174) 2023 оны 02 сарын 02

Zov tor hariutsahgui

0  |  0
Нараа(66.181.180.184) 2023 оны 02 сарын 02

зөв шүү, иргэдийн хариуцлага гэж байх ёстой, шуналаасаа болж алдсан хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой,

0  |  0
зочин(59.153.114.230) 2023 оны 02 сарын 02

CЗХ сануулаад л хэвлэл мэдээллээр засгийн газраас хүртэл анхааруулаад л байсан даа.Одоо өөрсдийн богино хугацаанд баяжих гэсэн явцуу үйл хөдлөлөөсөө үүссэн алдагдлыг татвар төлөгч иргэдээс гаргуулах гэвэл гонжийн жоо

2  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(192.82.81.222) 2023 оны 02 сарын 03

Төр иргэдээ хамгаалах ёстой байсан. Хууль бус пирамид, коины бизнесийг анхнаас нь төр хаасан бол иргэд хохирохгүй. Тийм учраас хохирлыг төр барагдуулах ёстой.

0  |  3
Top