СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгө арилждаг 9 бирж байна 

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Койн, токенуудыг арилжаалах явцад иргэд, хөрөнгө оруулагчид их хэмжээний мөнгө алдах тохиолдол гарах болсон. Тэгвэл виртуал хөрөнгийн арилжааны платформын талаар "ТВ8" телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр онцолсныг хүргэж байна. 

Сүүлийн жилүүдэд виртуал хөрөнгийн арилжааны платформын тоо ихээр нэмэгдэж, койн, токен гаргах биржүүд нэмэгдэж, иргэд, олон нийт эдгээрт хөрөнгө оруулах нь ихсэх болсон. Энэ хэрээр цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид өртөх, цаашлаад мөнгө угаах эрсдэлтэй байсан тул эрх зүйн зохицуулалтыг хийсэн юм. Ингэснээр койны арилжаа оны өмнө дөрөв дахин буурсан байна.

Дэлхий дахинд өргөн тархаж буй блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол Улсад ч өргөн дэлгэрч, сүүлийн хоёр жилийн хугацаанд технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж эхэлсэн. Гэвч койн, токенуудыг арилжаалах явц богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас үүдэн иргэд, хөрөнгө оруулагчид их хэмжээний мөнгө алдах тохиолдол сүүлийн үед их гарах болсон.

 Монгол Улсад СЗХ-нд бүртгэлтэй байгаа яг хэдэн бирж, койн байгааг та бүхэнд харуулъя

                                                 

            

Манай улсын криптовалютын түүх Ард койноор эхлэхдээ урамшууллын оноо нь нэг төгрөгөөс 550 төгрөг хүртлээ хөөсөрсөн байдаг. Гар утастай хүн бүхэн хошуурч, Ард койныг худалдан авсан. Үүний араас IHC хэмээх токен 0.3 төгрөгөөс 10 төгрөг давсан түүхтэй.

IHC койн анх дотоодын дөрвөн биржээр худалдаалагдсан бөгөөд 100 тэрбум ширхэг “IHC” койн 30 секундийн дотор зах зээлээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

"Дижитал Эксченж Монголиа" компаниас койноо хөрөнгө татан төвлөрүүлэхгүйгээр үнэгүй тараасан билээ. Ингэхдээ нэг койноо нэг төгрөгөөр үнэлсэн юм. 

Зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан 24 компаниас есөн биржийг бүртгэж, дөрвөн компанийг бүртгэхээс татгалзжээ. Бүртгүүлсэн есөн биржид дотоодын 19, гадаадын 160 виртуал хөрөнгө арилжаалагдаж байна. Давхардсан тоогоор ойролцоогоор 800 мянга орчим харилцагч байгаагаас бүртгүүлсэн есөн биржид 300 мянга орчим харилцагч байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.49) 2023 оны 02 сарын 02

Адилхан луйвар шүү. Ард гэж насаараа мөнгө хүүлж хүн шулж амьдарсан зальтай улс төрч байдаг. Эотрхэн таслан зогсоохгүй бол ч гамшиг болно шүү. Монголчуудыг их л доромжилж байна даа.

0  |  0
Top