Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тус мэдээлэлд “Сүүлийн гурван жилд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаж, койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх мэт хэрэг бүртгэгдэж байна.
Цахим хэрэглэгчийг урамшуулал зарласан гэж хууран, мэдээллийг нь авч, түүгээр нь нэвтрэн, койныг нь залилж байна. Бас иргэд койноор бараа бүтээгдэхүүн худалдаж авах явцдаа алдаж байгаа тохиолдол олон байна” гэлээ.
Иргэд хортой холбоосоор орж, мэдээллээ алдах, залилуулах гэх мэт гэмт хэрэг сүүлийн долоо хоногт ихээр бүртгэгджээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирсэн "Цахим хэтэвчнээсээ мөнгөө алдсан" гэх гомдлын дагуух хохирлын хэмжээ 300 гаруй сая төгрөг болсон байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )