Энэ сарын 18-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон охиныг цагдаагийн байгууллагынхан олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
Тодруулбал, алга болсон охиныг Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нар энэ сарын 18-ны өглөөний 04. 35 минутын үед нуурын усанд живж амиа хорлох гэж байсныг олжээ. Улмаар охиныг уснаас гаргаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )