УБТЗ-ын дарга асан, талийгаач Д.Жигжиднямаагийн хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-ын дарга агсан Д.Жигжиднямааг албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, 2018 онд шалгаж эхэлсэн байдаг. 

Түүнийг хуулийн байгууллагаас шалгах явцад буюу 2021 оны долоодугаар сард өвчний улмаас нас барсан юм. Тэгвэл талийгаачид холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.24.166) 2023 оны 09 сарын 05

Хулгайчид хэргээ энэ рүүгээ чихэх гээд яллаж байна. Үхсэн хүн үг хэлэх биш

0  |  0
DR. ADITYA(102.89.34.178) 2023 оны 09 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

үнэн(103.57.93.204) 2023 оны 09 сарын 05

Нөгөөдүүлээс нь тоо томшгүй олон тэрбум төгрөгүүд энд тэндээс нь гарч ирээд шалгахаар энэ үхээд далдарцан даргаруугаа бүгдээрээ бухаад ийм л юм болж байгаа сурагтай

1  |  0
Хаха(202.72.245.121) 2023 оны 12 сарын 13

Малнууд минь үхсэн хүнийг яллах гээ юу? Та нарыг бодвол хийсэн ажилтай мундаг дарга байсан юмаа.

1  |  0
Top