Нийслэлийн прокурорын газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Ц.Элбэгдорж нь Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтэд тэрбээр "Эй Эс Юу" дунд сургуулийн 10 хувийн хувьцааг эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэсэн", "Эрдэнэт үйлдвэр болон "Монросцветмет" нэгтгэлийн ОХУ-ын талын 49 хувийг Монгол Улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгалаа". Үүнд миний бие хамааралгүй, хууль зөрчөөгүй хэмээгээд, өөрт холбогдох хэргээ хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Улмаар прокуророос Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна.
Сануулахад, түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган таван жил орчим хуулийн байгууллагаас шалгасан.
Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн, багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Улмаар өнгөрөгч 2021 оны есдүгээр сард, хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 14 )
Үйлийн үрийг чинь үр хүүхэд чинь хатуу үүрэх байхдаа....үхдэл
ЭРҮҮГИЙН резтив гэмт хэрэгтний хэргийг хэрэгсэхгүй болгож байдаг монголын ПРОКУРОРийн байгууллага ч үнэндээ сонсон ертөнц ялзарсан байгууллага болжээ
Их гарын хулгайч даа.энииг хэн ч үхэхээс нь өмнө яллаж чадахгүй. Ганц энэ ч биш.Эрдэнэ гэх мэт олон алуурчид байнаа.Зоригийн хэргийг сайн мэддэг нөхдүүд шүү дэн.
Монголын шүүх ,прокурор Элбэгдоржийг дийлэхгүй ,чадахгүй байж юун ч их шалчинацгаадаг юм.
Элбэгдоржийн хэргийг авилгач шүүх, шүүгчид шийдэхгүй удахгүй шудрага ёсны зангарагаар олон түмэн яллана.
30 жилийн турш монголыг хорлон сүйтгэсэн хүн яахаараа шийтгэл хүлээдэггүй юм бэ? монголд болж буй муу бүхний цаана эрлекжорж байдаг гэдэг үнэн байх шүү.......
Хууль нь авч хэлэлцэхгуй бол ард тумэн чамайг оорийн гараар алж болох юм Байна
БҮҮ БАЯРЛА, МОНГОЛЫГ БАЛЛАСАН ХУЛГАЙЧ ХУДАЛЧИЙГ ЦЭЭРЛҮҮЛЭХ ЦАГ УДАХГҮЙ БИЗДЭЭ
Яааг бодож байснаар шийдлээ
За ямар вэ дээ? Миний байгуулсан хонгил хүчтэй байгаа биз дээ. Та нар муусайн ард түмнийг би дийлж байгаа биз? Авилгал гэдпэг ийм хүчтэй.
шүүх прокурор үнэхээр ялзарч. Элбэгдорж гэм хийгээгүй юм бол адилхан бүх хоригдлоо гэм хийгээгүй гээд сулла.. Тэгээд одоо байгаа бүх шүүгч прокуороруудыг нэг ч хүн үлдээлгүй бүгдийг халаад, оронд нь дандаа шинэ хүмүүс тавь. Ингэж байж шүүх прокурор цэвэршинэ.
ийм байсан юм бол бүх хоригдолыг сулла монгол улсад үзүүлсэн хохиролоороо бол тэд өчүүхэн амьтад
Xervee bi elbegdorjiin orond bsan bol xuuliin deed xemjee avax bsan.
Манай дээд шүүх прокурорын байгаа байдал муу новшнууд