Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2023.10.02/ орой Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ.
“Тэнүүн-Огоо” компани БНСУ-ын “Дэубас” компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагчаар БНСУ-ын “Иктае” гэх компани байсан бөгөөд тус компанийн удирдлагууд зуучилсан гэдгийг эх сурвалж мэдээллэв. Тэгвэл “Иктае” компанийн удирдлагуудыг цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.
Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Манай прокурор цагдаагийнхан сайн ажилладаг. Даан ч үр дүн муутай, тэгэсгээд зөөлхөөн шийтгэдэг. Эх орончидод бол ёстой хатуурхандаа, авилгачид бол жаргана дөө
Ж.Сүхбаатарыг бас саатуулах ёстой байх.
BUGDEEREE AVILGACHIN BGAA....MUNGU OLOH ARGA N AVILGAL BOLCHIHSON IIM NIIGEMD SHUUD TCAAZALVAL L ZOGSONO...HUULICHID CH GESEN IJILHENSHUU...BUR HANSH TOGTOOCHIHSON YM SHIG SANAGDDAG....LALRUUDIIG HUIS TEMTER...MONGOLIIN HUULI...
Ёстой зөв шүү