Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчид Өмнөговь аймагт ажиллаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл тус газрын алба хаагчид Өмнөговь аймгийн Хүрмэн суманд сүүлийн арван жилийн турш хөрөнгө оруулсан гэх мэдээллийг шалгаж, дээрх мөнгөний эх сурвалжийг олж тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах А лиценз эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Жун Хоа Вэй", "Болд Фаор Да" зэрэг компаниуд Хүрмэн сумын Сум хөгжүүлэх дансанд сүүлийн 10 жилийн хугацаанд 50-80 сая хүртэлх төгрөгийг байршуулсан гэж мэдүүлжээ.
Гэвч шалгалтын явцад дээрх мөнгө нь Сум хөгжүүлэх дансанд орсон эсэх, тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан гэдэг мэдээллийг эх сурвалж хэллээ.
Авлигатай тэмцэх газрын дээрх хүсэлтийг Өмнөговь аймаг дахь цагдаагийг газраас шалгаж эхэлсэн гэх бөгөөд одоогийн байдлаар аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс БНХАУ-ын иргэдээс их хэмжээний мөнгө сар бүр авч байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Хэргийн дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Mongolchuud bidend 1 l zam bna.Evlelden niilj dahin chinhen ardiin hyanaltai turt uls bolohol zam bna.Yaj iigeedel hatuu temtsej tur zasdagaa ardiin medeldee hoich vdee avch ugui .Vhelden temtsej ardiin zasagaa baiguulya.
Бүхэл бүтэн сумаас ганц төвшин хүн олдохгүй л байв гэж үү .Хүнээ олж сонгодоггүй сумынхны буруу шүү
луйварчид өөрсдөө мөнгийг нь идчихсэн тэгээд хэн мэдэхгүй үмхий хужаагаа барьж өгч байхгүй юу
сумаа хөгжүүлэх бүрэн боломжийг хааж дээ хоёргүй сэтгэлтэй хүн олдохгүй юмаа