-“Ундрах говь” ХХК нь 2018 онд Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулжээ-
Өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас орон нутгийн иргэдэд мөнгө тараасан гэх хэргийг шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, “Ундрах говь” гэгч компани орон нутгийн иргэдийг хагаралдуулан, нууцлалын гэрээ нэртэйгээр хууль бус мөнгө тараасан болох нь баримтаар тогтоогджээ.
Улмаар Авлигатай тэмцэх газраас дээрх мөнгөний эх үүсвэрийг шалгаж эхэлсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж, иргэдийг хууран мэхэлсэн гэдэг үндэслэлээр давхар шалгаж эхлээд байгаа аж.
Иргэдэд нууцлалын гэрээ гэсэн утгатайгаар бэлэн мөнгө тараасан гэгдэж буй “Ундрах говь” ХХК нь 2018 онд Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс “Цагаан дэл уул” боомт хүртэлх 270 км автозамын ажлыг аваад байгаа юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )