ШУУРХАЙ: Худалдан авах ажиллагааны газрын 2 албан тушаалтныг СААТУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын нэр бүхий хоёр албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, саатууллаа.

Өнөөдөр (2022.04.26) дээрх албан тушаалтнуудын гэр болон Худалдан авах ажиллагааны газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид нэгжлэг хийж, тэдний оффисоос авлигад авсан мөнгийг хураан авсан байна.

Цагдан хоригдсон албан тушаалтнуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хэргийн холбогдогч нар нь нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, тендер шалгаруулсан болох нь баримтаар тогтоогдоод байгаа аж.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.22.50) 2022 оны 04 сарын 26

Японы NHK-ээр Хятадын хөгжлийн зээлийг хөндсөн нэвтрүүлэг гарав. 68 улсаас 8 улс зээлээ төлж чадахгүй байх магадлалтай. Нэг нь Монгол. \nЗээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заасан.. \nМонгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. \nХятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх.. хэн төлөх вэ?

0  |  0
Top