"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг албан ёсоор шалгаагүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар хэвлэлд мэдээлж  байна.

Түүнийг ямар үндэслэлээр шалгах болсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ж.Энхцэцэгийг албан ёсоор шалгаж эхэлсэн зүйл одоогоор байхгүй байна. Тус амаржих газарт харьяаллын бус иргэнийг хүлээн авч, төрүүлсэн нь авлига авсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэдэг гомдлыг иргэний зүгээс ирүүлсэн” гэх мэдээллийг өгч байна.

Харин Ж.Энхцэцэгийн зүгээс бусдаас мөнгө авсан зүйл байхгүй, хууль дүрмийн дагуу, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажилчиддаа шаардлага тавьж ажилласан гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Түүнчлэн энэ үйл явдалтай зэрэгцүүлэн өнөөдөр /2022.10.13/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, “Өргөө амаржих газар”-ын удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад  ажлын байрны дарамт үзүүлж олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.139) 2022 оны 10 сарын 14

энэ хүн чинь өөрөө аймар том бүсгүй гээд хувийн эмнэлэгтэй биз дээ. Мэдэхгүй хүмүүсийн тархийг сайхан угааж байна аа. Тэгээд ганцаараал сайн хүн эмнэлгийн 100 гаран эмч мэргэжилтнүүд бүгд архичин луйварчид юмуу. Ёстой хуцна биз

0  |  0
Top