“Өргөө” амаржих газрын их засварт 6.7 тэрбум төгрөг зарцуулна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Өргөө” амаржих газрын Б болон Д блокт их засвар, шинэчлэл хийх ажилд 6.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Үүнээс энэ онд 3.2 тэрбум төгрөгийг хуваарилсан байна. Нийт 11 мянга орчим ам метр талбайг засах юм.

Одоогийн байдлаар Д блокийн дотор засал, Б блокийн цонхны шинэчлэл болон металл фасадын ажил дууссан. Б блокийн дотор заслын ажил яг одоо үргэлжилж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 70% байгаа аж.

“Өргөө” амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлэг 1928 онд байгуулагдсан Монголын ууган төрөх эмнэлэг юм. Хамгийн сүүлд 2015 онд дотоод засварын ажлууд хийгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top